sonin.mn
Олон улсын теннисний холбоо, Монголын талбайн теннисний холбоотой хамтран хэрэгжүүлж буй “Мини теннис” хөтөлбөрийн хүрээнд өсвөрийн тэмцээнийг энэ сарын 21-нд Монгол дахь Англи сургуулийн спортын зааланд зохион байгуулж шилдгүүдийг тодруулжээ.
 
Тус тэмцээнд Говь-Алтай, 41, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагчид өндөр амжилт үзүүлж тэргүүллээ. Энэхүү 7, 8, 9 насны ангиллын анхан шатны тэмцээнд 9 сургууль, клуб байгууллагын 58 сурагчид хамрагдсан юм. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Тэнгэрийн хишиг” компаниас “Мини теннис” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа багш нарт 2016-2017 оны хичээлийн жилд сар бүр 30 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх эрхийн бичгийг гардуулсан байна.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг