sonin.mn
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын Анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас Монголын боксын холбоотой хамтран дасгалжуулагчийн семинарыг энэ сарын 24-нд зохион байгуулав.
 
Тус семинарт ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, "Аварга" дээд сургуулийн захирал (Ph.D), Профессор Г.Сүхбат, МУБИС-ийн багш, судлаач доктор Б.Бат-Отгон болон В.Лхамсүрэн, А.Амгалан, Д.Цолмонтуяа, Хүнс судлалын магистр М.Нармандах, Анагаах ухааны магистр Х.Бат-Ирээдүй, сэтгэл зүйн магистр М.Болормаа нар хичээл зааж, илтгэл тавилаа.
 
 
Мөн энэ үеэр AIBA-гийн төлөөлөгч А.Шабиб боксын дүрмэнд шинээр орсон өөрчлөлтийн талаар таннилцуулсан юм. Энэ удаагийн сургалтанд боксын 40 дасгалжуулагч хамрагдаж сертификат гардаж авлаа. Дасгалжуулагчийн семинар, сургалтыг зохион байгуулахад ивээн тэтгэгчээр "ӨҮЖИН-МЕД" эмнэлэг ажиллаж тусалсан юм.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг