sonin.mn
Өнөө жил анх удаа зохиогдохоор болсон “AFC Solidarity cup” тэмцээнд оролцохоор урд хөршид бэлтгэлээ базааж буй Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчдын ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. “Хөх чононууд” эх орноосоо мордоод 10 хоносон бөгөөд одоо дөрвөн хоног бэлтгэл хийгээд ирэх сарын 02-11-ы хооронд үргэлжилэх “Эв нэгдлийн цом” тэмцээнд оролцоно.
 
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч З.Баттулга
 
Юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Та 2 жил дарааллаж Лиг-ийн аварга болоод байна. Мөн хоёр дахь удаагаа шигшээгийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. Хөлбөмбөг сонирхогчид, мэргэжлийн хүрээндээ багагүй олонд танигдсан ч хөлбөмбөгийн хүрээнээс гадны хүмүүс сайн мэдэхгүй байх тиймээс өөрийнхөө талаар товч танилцуулна уу
 
-Би 1999 онд Багануур дүүргийн хөлбөмбөгийн клубээс гараагаа эхэлсэн. “Эрчим” клубтэй 2003 оноос холбогдож дээд лигт тоглож эхэлсэн. Мөн 2003-2006 онд Япон улсын хөлбөмбөгийн ахлах сургуульд суралцсан. Тэр үеээс хойш Эрчим клубтэйгээ одоог хүртэл хамт байгаа.
 
-2007-2014 он хүртэл шигшээ багт тамирчнаар дуудагдаж тоглож байсан. 2015 оноос Эрчим ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар хоёр аварга болсон. Мөн 2016 оны байдлаар хоёр дах удаагаа шигшээ ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.
 
Чинхундао хотод бэлтгэлд гараад 10 хонож байна, дахиад 4 хоног үлдлээ. Бэлтгэл ямар шатандаа явж байна вэ? Мөн голчилж анхаарч ажиллаж бэлтгэл бий юу?
 
-Багаа нэгтгэх, нэг баг шиг тоглох дээр хамгийн их анхаарч ажиллаж байна. Өдөрт 2 бэлтгэл хийж байгаа. Өглөө нэг үдээс хойш нэг. Түүнчлэн тоглогчдын бие бялдарын бэлтгэлжилтийг өндөр түвшинд байлгахын тулд фитнесс дасгалууд хийлгэж байна.
 
Манай баг ямар тактикаар энэхүү тэмцээнд тоглох вэ?
 
-Багийн тактик өрсөлдөгч багаас хамаарч өөрчлөгдөх болно. Макао, Шри ланка, Лаос 3 мэдээж өндөр тэмптэй тоглох болно. Тиймээс зай бага үүсгэсэн, нягт нямбай хамгаалалтаас довтолгоонд хурдан шилжсэн тоглолт хийх болно.
 
Тамирчдын бэлтгэл яг одоо ямар хэмжээнд байна вэ?
 
-Манай тамирчид энд тун сайн байгаа. Цаг агаарын хувьд БНХАУ-д Монголын цаг агаартай төстөй байгаа болохоор бэлтгэлийн үеэр асуудал бага гарч байна. Харин Малайз-д цаг агаар огцом өөрчлөгдөх тул тамирчид шингэнээ нөхөх, бие бялдар өөрчлөлт, хоол унд дээр нь илүү их анхаарч ажиллах болно.
 
За ингээд танд болон таны удирдсан шигшээ багийн тамирчдад Монголынхоо нийт ард түмний өмнөөс амжилт хүсье.
 
-Баярлалаа. Бид чадах бүхнээ дайчлан тоглох болно.
 
Шигшээ багийн туслах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Тошиаки Имай
 
Юуны өмнө “Хөх чононууд”-ын эгнээнд элсэж, чадах бүхнээрээ туслаж байгаад, Монголын хөлбөмбөгчдийн өмнөөс талархаснаа илэрхийлэе. Та өмнө нь Тайваны шигшээ баг, Японы том клубуудыг дасгалжуулахаас гадна Монголд ч ажиллаж байсан гэсэн. Та өөрийн талаар товч танилцуулна уу.
 
-Би өмнө нь олон багтай ажиллаж байсан. Японы мэргэжлийн J1 лигийн Kawasaki Frontale багийн ерөнхий -дасгалжуулагчаар 2000 онд ажиллаж байв. Мөн Waseda Их сургуулийн хөлбөмбөгийн баг, “FC Tokyo”багийн ерөнхий дасгалжуулагч аар бас ажилласан. Харин шигшээ багийн хувьд Судан, Тайваны шигшээ багуудын ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан туршилагатай.
 
Тайваний шигшээ багийн ФИФА-гийн ранкийг 5 сарын дотор 30 оноо багасгасан гэсэн. Та хэрхэн амжилтад хүрсэн туршилагаасаа бидэнтэй хуваалцана уу?
 
-аш их хөдөлмөрлөсөн. 5 сар өдөр бүр 2 бэлтгэл хийдэг байсан. Тамирчид бас маш их хичээсэн бөгөөд тамирчдын идэвхи хамгийн чухал гэдгийг энд онцлох нь зүйтэй. Тэд маш сайн байсан.
 
Тайваны шигшээ багтай байхдаа хэдэн тоглолт хийсэн бэ?
 
-Нийт 7 тоглолтод ахлах дасгалжуулагчаар ажиллахдаа 1 хожигдож, 1 тэнцэж 5 удаа хожсон. Эхний тоглолт Камбожийн эсрэг тоглож 2:2 тэнцсэн боловч тэрний хариу тоглолт Камбожид болж 0:2-оор хожигдсон. Тэр тоглолтонд Тайваны хамгийн сайн тоглогч маань бэртэлтэй байсан тул ялагдлын гол хүчин зүйл болсон.
 
Түүний дараа Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн Гуамд болсон. Тэнд Умард Мариана аралын багийг 8:1-ээр, Монголын шигшээ багийг 2:0-оорь Макао-гийн шигшээ багийг 3:2-оор хожсоноор Тайвань улсын шигшээ баг дараагийн шатандаа орох эрхээ авсан.
 
Харин сүүлийн 2 тоглолт "AFC Championship"-ийн урьдчилсан шатны тоглолтууд Зүүн Тиморын эсрэг тоглож 2 удаа 2:1-ээр хожсон.
 
Яагаад Монголын багт туслах дасгалжуулагчаар ажиллахаар болсон бэ?
 
-Ахлах дасгалжуулагч З.Баттулгыг би сайн мэдэх бөгөөд надаас хамтран ажиллахыг хүсэхэд нь би дуртайяа хүлээн авсан. Надад дасгалжуулагч З.Баттулгатай ажиллахад таатай байна.
 
Монголын багт одоо хамгийн хэрэгтэй зүйл юу байна вэ?
 
-Тамирчид, албаны хүмүүсийн сэтгэхүй маш чухал байна. Бүгд мэргэжлийн тамирчид, баг шиг сэтгэж байх нь хамгийн чухал. Тамирчдын хувьд тоглолтын үеэд хурдан сэтгэж, хурдан шийдвэр гаргаж сурах хэрэгтэй байна. Довтолгоо болон хамгаалалтын үеэр нөхцөл байдлаас хамаарч өөр өөр шийдвэр маш хурдан гаргаж сурах хэрэгтэй.
 
Танд одоо байгаа Монголын багаас юу нь хамгийн их таалагдаж байна вэ?
 
-Аль хэдийн удаан хамт тоглосон нэг баг шиг байгаа нь маш их таалагдаж байна. Амиа бодсон, ганцаараа гоцлож тоглох гэсэн хүмүүс байхгүй байна. Энэ бол хөлбөмбөгийн хамгийн чухал зүйл.
 
Эх сурвалж: the-mff.mn