sonin.mn
Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн 10 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал,  Озэки Кисэносатод унасан бол 71 дэх их аварга Какүрюү М.Ананд Озэки Тэрүнофүжигээр 10 дахь даваагаа авлаа.
 
Фүкүока хотноо болж буй Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Эндод унасан Хакүхо энэ өдөр Озэки Кисэносатод өвдөг шороодож 2 унаа, 8 даваатай болсноор тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдлээ.
 
Харин башёг Какүрюү  М.Ананд 10 даваатай ганцаараа тэргүүлж байгаа бол 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж 9 даваа, 1 унаатай удаалж байна. Мөн тэдний араас ёкозүна Хакүхогийн хамт, озэки Кисэносато, Маэгаширагийн 10-аас барилдаж буй Араваши М.Дөлгөөн нар 8 даваа, 2 унаатай нэхэж байна.
 
Манай бөхчүүдийн даваа, унааг сонирхуулбал, Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-2, Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 9-1, Ёкозүна Какүрюү М.Ананд 10-0, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-3, Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 7-3 Маэгашира 7- Таканоива А.Баасандорж 4-6, Маэгашира 10 - Чиёшома Г.Мөнхсайхан 7-3, Маэгашира 10 - Араваши-10 М.Дөлгөөн 8-2, Маэгашира 11 - Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-9, Маэгашира 13 – Ичиноёжо А.Ичинноров 6-4 гэсэн амжилттай байгаа юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг