sonin.mn
Монголын дугуйн холбоо /МДХ/-ны ээлжит их хурал энэ сарын 26-ны өдөр буюу ирэх бямба гарагт болно.
 
Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны хурлын танхимд болох тус их хурлаар сүүлийн 4 жилийн тайлан, ирэх 4 жилийн хөгжлийн бодлого, стратеги, төлөвлөгөөг хэлэлцэх юм. Мөн ээлжит их хурлаар МДХ-ны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүд, Зөвлөлийн дарга нарыг шинээр сонгох сонгууль явагдана.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг