sonin.mn
БНХАУ-ын Шиамень хотноо болж буй 3х3 сагсан бөмбөгийн ДОАШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөж, Монголын баг тамирчид шөвгийн наймд шалгарлаа.
 
Монгол Улсын баг "B" хэсэгт БНХАУ, Тайланд, Унгар, Малайзтай өрсөлдөж, хэсгээсээ хоёроор гарч чадлаа. Эхний өдөр манай баг, Хятад болон Малайзын багийг хожсон. Харин тэмцээний хоёр дахь өдөр Тайландын шигшээ багийг 21:15-аар хожсон бол хэсгийн сүүлчийн тоглолтоо Унгарын багтай хийж, 15:10-аар хожигдсон байна.
 
Ийнхүү энэ удаагийн ДАШТ-д гурван ялалт, нэг хожигдолтойгоор хагас шигшээд шалгарахын төлөө Австралийн багтай тоглоно. Хэрвээ хожиж чадвал хагас шигшээд Лебон болон Тайландын нэгдүгээр багийн аль хожсонтой нь тоглох юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг