sonin.mn
Монгол Улсын спортын ууган сургууль Үндэсний биеийн тамирын дээд сургууль /ҮБТДС/ байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж “UNDES JUDO CUP-2016” тэмцээнийг энэ жил 2 дахь удаагаа амжилттай зохиож өнөөдөр аваргуудаа тодрууллаа.
 
Тэмцээнд манай улсын 10 их, дээд сургуулийн 180 оюутан жүдочид оролцож хүч, ур чадвараа сорьсон юм. Тэмцээнийг ҮБТДС, Монголын жүдо бөхийн холбоо, Үндэсний спорт, мэргэжлийн тэнхим, ОУХМ, магистр Б. Мөнгөнтуяа багштай 4е ангийн хамт олон хамтран амжилттай зохион байгуулав. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 7 жинд шилдгүүдийн төлөө өрсөлдөж алт, мөнгө, хүрэл медальтнуудаа шалгаруулсан байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг