МОСКВА./TASS/. Олон улсын Олимпын хорооноос /ОУОХ/ Казахстан улсын хүндийг өргөгч Илья Ильин-ий 2008 болон 2012 оны Олимпын тоглолтуудаас хүртсэн хоёр алтан медалийг нь хураах шийдвэр гаргажээ.
ОУОХ-ны Сахилгын комисс Казахстаны тамирчнаас авсан сэргээшийн шинжилгээний А болон Б сорьцыг дахин шинжилсний дараа түүний гаргасан амжилтыг хүчингүй болгосон байна. Харин ямар хугацаагаар уг тамирчны тэмцээнд оролцох эрхийг хасахыг Олон улсын хүндийн өргөлтийн холбоо /IWF/ шийдэх юм.
Сэргээш хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Илья Ильинийг Рио-де-Жанейрогийн Олимпын тоглолтод оролцуулаагүй ажээ.
Тэрбээр 2008 оны Бээжингийн Олимпын тоглолтод оролцохдоо -94 кг-ийн жинд алтан медаль хүртсэн байна. Одоо түүний хүртсэн медалийг хурааж Польшийн тамирчин Шимон Колецки-д олгох аж. Харин Ильиний 2012 оны Лондонд хүртсэн алтан медалийг тэмцээнд 5 дугаар байрт орсон Ираны хүндийг өргөгч Саид Мохаммадпуркаркарах гэдэг тамирчинд олгож магадгүй байгаа гэнэ. Учир нь, мөнгөн медаль хүртсэн Александр Иванов, дөрөвдүгээр байрт орсон Андрей Деманов /хоёулаа ОХУ/ болон гуравдугаарт орсон Молдав улсын тамирчин Анатолий Кырыку нар бүгд сэргээшийн дахин шинжилгээнд унаснаар тэмцээнд оролцох эрхээ хасуулсан байна.
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Спортын улс төрийн тоглоомын талбар болгодгийн жишээ энэ дээ.Дэлхий даяар спортын луйварын эсрэг манай Монголчууд шиг хувцасаа тайлж тэмцсэн үндэстэн байхгүй. Дэлхий өөрөө эргүү мал шиг амьтадаар дүүрэн болжээ.
Монголоороо л бай. Манай эцэг өвгөд хэзээ ч энэ тэнд тийм ийм тэнцээнд орно эж хэнхэглэж, бас оролцож хэрэлдэж байгаагүй. Гаднын хэрэггүй юм дууриаж хэнхэглэхээ боль. Гэртээ сайхан шагай харваад тайван суух хэрэгтэй тэнэгүүдээ. Ёс уламжлалаа дагавал эр хүн тэгж өмд тайлж нүцгэрэч доог тохуу болох муу ёр шүү.
Найман жилийн дараа шинжилгээ хийдэг нь нэг л биш байна. Энэ ертөнцэд итгэчихээр юм үлдсэн үү ер нь.
муу саин хасаг далд ор
Хаанаас шидсэн чулуу вэ.
КАЗАХУУД Ч ХУЛХИ УЛСДАА
Хасаг хужаа2 ав адилхан