sonin.mn
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос энэ сарын  18-нд гаргасан шинэчилсэн чансаагаар Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багийн чансаа дэлхийд дөрвөн байраар урагшилж 198 дугаарт эрэмблэгджээ.
 
Малайз улсад энэ сарын 2-ноос 11-нд зохион байгуулсан "AFC Solidarity cup 2016" тэмцээнд оролцож, Шри Ланкийг 2:0-ээр хожсон нь манай шигшээ багийг дэлхийн чансааны 202 дугаар байрнаас ийнхүү ахиулжээ.
 
МХБХ-ноос шигшээ багийн амжилтад тодорхой цаг хугацаа шаардлагатай учраас тамирчдын ур чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэдгээ мэдэгдэв. Мөн шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг чухалчилж “AFC Solidarity cup 2016” тэмцээний өмнө урд хөршид 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн байна. 2017 онд шигшээ багийн чансааг ахиулах боломжтойг МХБХ-ноос онцлов.
 
Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг