sonin.mn
НЬЮ-ЙОРК./TASS/. Норвегийн шатарчин Магнус Карлсен Оросын тамирчин Сергей Карякиныг хожсоноор гурав дахь удаагаа дараалан дэлхийн аварга боллоо.
 
Нью-Йорк хотод гурван долоо хоногийн хугацаанд 12 өрөг тоглож, дараа нь тай-брейк буюу богиносгосон цагаар дөрвөн удаа тоглосны эцэст Карлсен аваргаар тодорчээ.
 
Хоёр их мастер 12 өрөг тоглосны дараа тооны харьцаа 6:6 болж тэнцсэн тул тай брейк буюу богиносгосон цагаар тоглоход Карлсен хожсон байна.
 
Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, шатрын дэлхийн аваргыг тодруулах халз тоглолтыг дэлхий даяар 6 сая орчим хүн үзэж сонирхжээ. Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн загасны зах байсан газарт болсон уг тэмцээнийг олон зуун хүн 100-500 долларын тасалбараар үзсэн байна.
Ялсных нь дараа Карлсеныг дэмжигчид түүнд баяр хүргэж, 26 насных нь төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэжээ.
 
Хоёр шатарчин 1.1 сая долларыг хувааж авах бөгөөд дэлхийн аварга Карлсенд нийт мөнгөн шагналын 60 хувь ногдох юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг