sonin.mn
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны ээлжит бус “Их эе”-ийн хурал энэ сарын 10-ны өдөр хуралдахаар товложээ.
 
“Их эе”-ийг хуралдуулах  ажлын хэсэг энэ даваа гарагт /2016.11.28/ хэвлэлийн бага хурал хийсэн юм. Уг хурлыг Улсын дээд шүүхээс 2003 оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг үүрэг болгожээ. Харин МҮБХ-ноос хурлыг хийгээгүй учраас Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албанаас 2015 оны зургадугаар сард тус холбооны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан юм. Энэ асуудал 2016 оны тавдугаар сард эцэслэн шийдэгджээ.
 
Ийнхүү Үндэсний бөхийн “Их эе” хурал энэ сард хуралдахаар болж байна. МҮБХ-ны дүрмийн дагуу “Их эе” хурлын товыг 21 аймгийн Үндэсний бөхийн холбоо, бөхийн дэвжээний тэргүүн нарт мэдэгдсэн байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг