УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Үндэсний сурын харваанд төрийн их баяр наадмаар ганцхан төрлийн цол олгож байгаа, сурын харвааны хөгжил өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн ихэссэнээр “Дархан мэргэн” цолтон төрөх боломж хумигдсан нь Үндэсний их баяр наадмын сурын харваанд 6 удаа түрүүлж, “Дархан мэргэн” цол хүртсэн харваач ганцхан төрснөөс харагдаж байгаа тул энэ өөрчлөлтийг хуульд тусгахаар санаачилжээ.
Тиймээс энэхүү хуулийн төсөлд Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд III байр эзэлсэн харваачид “Гоц харваач”, II байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол, нэг түрүүлсэн харваачид “Улсын мэргэн”, Улсын мэргэн цолтон түрүүлбэл “Улсын хошой мэргэн”, Улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл “Улсын даяар дуурсах мэргэн”, Улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл “Улсын дархан мэргэн” цол олгохоор тусгажээ.
Сэтгэгдэл0
Энэ оймсчин арай л болоогуй дээ. Энхбаяртайгаа нийлээд явбал арай хол явна даа уг нь. Цаадах нь туршлагатай долоо буудуулсан амьтан энэ залууг аваад явчих тэнхээтэй л дээ. Эрдэнэтээс гарчихаад хувьчлалын асуудал дээр дуугарч чадахгуй байж юун сурын спортын зэрэг цолны асуудал оруулж ирээд байна аа? Ийм л жижигхэн гацуурхан л даа.
энэ баасанхүүгийн санаа маш муухай байна.олон цолны нэр дэмий балай юм. Бөхийн олон цол чимэг ч ичгүүрт хоцрогдол.Төдөн удаагийн мэргэн, төдөн удаагийн аврага гэх дэлхий нийтийн дүрэмд орцгооё.
Ulsiin ikh hurald 2 udaa songogdson ulsiiin khoshoi mergen gishuun gedeg pralamentiin tsoltoi boltsgooe.
ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАН ШААР ЮМ ДАА.
Бөх морь сур гурвыг төрөөс салгаж холбоодод нь өг, бодлогыг ерөнхийд нь төр аваад явна биз.
Баасанхvv гишvvн минь дээ уг нь гайгуй гэж боддог байсан чинь юу вэ.Ийм дэмий битгий хийж бай.Амьдралд хэрэгтэй юм хий
Uur umand tolgoi ni hurehgui hun chini Iimerhuu l um huutseldene dee