sonin.mn
Японы нийслэл Токио хотноо өнөөдөр эхэлсэн Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” тэмцээний 48 кг-д МУГТ М.Уранцэцэг анх удаа түрүүллээ.
 
Тэрбээр аваргын төлөө БНСУ-ын жүдоч Жеон Бо Кеонтой барилдаж, торгуулиар ялав. Эхний тойрогт Чилийн жүдоч Мэри Диг ялсан бол хэсгийн аваргын төлөө БНСУ-ын Кан Юү Жоныг давсан юм. Улмаар хагас шигшээд Японы Тонаки Фунатай барилдаж, ялсан билээ. Хамгийн сүүлд тэрбээр Рио-2016 олимпийн наадамд Жеон Бо Кеонтой зооны аваргын төлөө барилдаж, ялагдаж байсан ч ийнхүү даагаа нэхэж чадлаа.
 
Нийт 46 орны эрэгтэй 193, эмэгтэй 144 тамирчин оролцож буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж 12 тамирчин зодоглож байна.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг