sonin.mn
МОНРЕАЛЬ. /АР/. Олон улсын хоккейн холбооноос зохион байгуулсан залуучуудын ДАШТ-ий шувтаргын тоглолтод АНУ-ын шигшээ баг Канадын багийг 5:4 харьцаагаар хожсоноор алтан медаль хүртжээ.
 
Шувтаргын тоглолт пүрэв гарагт Канадын Монреаль хотод болж, америкчууд Канадын багийг торгуулийн цохилтоор хожжээ.
Өчигдөр өглөө Оросын хоккейчид Шведийн багийг 2:1 харьцаагаар хожсоноор хүрэл медаль хүртсэн байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг