sonin.mn
БУЭНОС-АЙРЕС./TASS/. Хэсэг танхай хүмүүс Аргентины хөлбөмбөгчин Лионель Мессигийн хөшөөний дээд хэсгийг тасдан хаяжээ. Энэ тухай даваа гарагт Буэнос-Айрес хотын захиргаа мэдэгдсэн байна.
 
"Оndacero" гэдэг радиостанц твиттер хуудсандаа уг хөшөөний зургийг байрлуулжээ. Эвдэн сүйтгэгч хорон санаатнуудын энэ үйлдлийн улмаас хөшөөний суурин дээр зөвхөн Мессигийн хөл болон хөлбөмбөгийн бөмбөг л үлджээ.
Хотын захиргаа хөшөөг сэргээн босгохоор ажиллаж байна.
 
Мессигийн хөшөөг Буэнос-Айрес хотын Пуэрто-Мадеро гэдэг баячуудын хороололд 2016 оны 6 дугаар сарын сүүлчээр босгосон юм.Тухайн үед Америкийн цомын тэмцээний финалын тоглолтод Месси торгуулийн цохилт алдсанаар Аргентины баг Чилийн шигшээд ялагдсан юм. Үүний дараа сэтгэлээр унасан Месси улсынхаа шигшээ багт дахин тоглохгүй гэж мэдэгдэж байв. Харин сар гаруйн тэрбээр энэ шийдвэрээ өөрчилжээ.
 
Г.Доржханд 
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг