sonin.mn
Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн Токио хотноо эхлээд одоогоор үзэгчдийн сонирхлыг татан  үргэлжилж байна.
 
Хацү башёг Хакүхо М.Даваажаргал, озэки Кисэносато болон маэгашира Таканова А.Баасандорж, Сококүра, Саданоүми нарын бөхчүүд дөрвөн даваатай тэргүүлж явна.
 
Аваргуудаас Какүрюү нэг, Харүмафүжи хоёр унаатай болсон. Манай бусад бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиноёжо А.Ичинноров нар гурван даваатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ. Тэгвэл озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гурван унаатай болжээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг