sonin.mn
Өсвөрийн шатарчдын 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 18-22-нд 6-18 насны ангиллаар МҮЭСТО-д болж шилдгүүдээ тодруулна.
 
Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны 204 тоот өрөөнд энэ сарын 16-17-нд энэ тэмцээнд оролцох тамирчдыг бүртгэх үйл ажиллагаа үргэлжилнэ. Өсвөрийн шатарчдын 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр эхний гурван байрт шалгарсан болон орон нутгийн багууд нэмэлт тоглогч оролцуулах боломжийг МШХ-ноос олгосон байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг