sonin.mn
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд өнөөдөр эхэлсэн бөгөөд шилдэг жүдоч Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар нар эхний тойрогтоо ялагдлаа.
 
Энэ жилийн УАШТ-ий дуулианыг “Женко” клубын тамирчин Б.Мөнхбаяр эхлүүлж эхний тойрогтоо залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, 66 кг жингийн дэлхийн шилдгүүдийн нэгд орж байгаа ОУХМ Д.Төмөрхүлэгийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр яллаа.
 
Харин дараагийн онцлох барилдаан 66 кг-д өрсөлдсөн Д.Алтансүх, дэлхийн аварга Г.Болдбаатар нарын дунд өрнөж Токиогийн “Их дуулга” тэмцээний хүрэл медальт, Азийн аварга, “Хангарьд” спорт хорооны тамирчин Д.Алтансүх хоёрдугаар тойрогт Г.Болдбаатарыг нэмэлт цагт торгуулиар ялсан байна.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг