Франц улсад болж буй олон улсын наадмын тэргүүн дээд буюу Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг монгол циркчид хүртлээ. Монголын үндэсний циркийн Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид “Нүүдэлчин монголчууд” үзүүлбэрээр энэхүү шагналын эзэн болов.
“Нүүдэлчин монголчууд” үзүүлбэрийн продюссерээр “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн тэргүүн Н.Эрдэнэ ажилладаг. Тэрээр твиттер хуудаснаа “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Бид олон улсын тэмцээнээс гран при авлаа. Монголын цирк мандтугай” хэмээн жиргэжээ. Энэхүү олон улсын наадамд Их Британи, Чили, Перу, Герман, Румын, Колумб зэрэг орны 24 шилдэг үзүүлбэр оролцсоноос монголчууд циркийн урлагт хүчтэй гэдгээ харуулан тэргүүлэв.
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Монголын циркчид сайн. Чадалтай. Одоо байрыг нь суллаж өгөх хэрэгтэй. Ийм ухамсар муу байж болохгүй. Циркчидэд байрыг нь өгч хүүхэд залуучуудадын хүмүүжилд тус болох хэрэгтэй.
Томоос том баяр хүргэе. Монгол залуус мундаг шүү. Дэлхийн дэвжээнд улам их одтой явах болтугай!
Маш сайн байсан,унэхээр сэтгэл огшоосон узуулбэр байлаа. Залуучууддаа баяр хургье!
Mongolchyyd ebtei l baibal hychtei bna!getel ardchilsan nam gedeg mangaa anhnaasaa Mongolchyydiig hybaasan ni ynen biz dee!!Elbegdorjoos egsyyleed MAHN-Ardchilsan nam gej hybaasan ni ynen!ter muu baidalaasaa salah dyrgyi 27 jildee orj bna!odoo ebtei bye byendee tystai negen zorilgotoi yabah saardlaga zailsgyi garch irlee!!!chirkchid dee bayar hyrgye!
Дагвадорж аварга ч сайн бэлдсэн байна шүү. Аваргын хүчинд шагнал авчээ. Аварга циркийн хөгжилд их юм хийж байгаа гэсэн. Циркчид бол яах вэ циркийн эзэн Дагвадорж нь Монголын баялаг юм. МСS бол яах вэ Оджаргал нь баялаг юм. МАК яах вэ Нямтайшир өөрөө Монголын баялаг юм. Microsoft яах вэ Bill Geits нь Америкийн баялаг юм. УИХ яах вэ Наранхүү нь өөрөө баялаг нь байна.
Ha ha neree tiim ch biz
Энхбаяр гуайн монголчууд эвтэй бол хүчтэй үнэн шүү