Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдөр үргэлжилж дүнгээ гаргалаа.
Эмэгтэйчүүдийн 78 кг-д ОУХМ Ц.Наранжаргал, эрэгтэйчүүдийн +100 кг-д Н.Түвшинбаяр нар жин өгсөж барилдан, түрүүлэв. 2017 оны УАШТ-ийн шилдэг эмэгтэй тамирчнаар олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа, шилдэг тамирчнаар Г.Алтанбагана нар шалгарчээ.
Харин жүдо бөхийн УАШТ-ийн эрэгтэйчүүдийн -81кг-ийн жинд 24 бөх хүч үзсэнээс аваргын алтан медалийг “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ О.Ууганбаатар хүртсэн байна. Тэрээр аваргын төлөө “Хангарьд”-ын тамирчин Н.Дагвасүрэнтэй барилдаж, цэвэр ялалт байгуулсан юм. Тус жинд хүрэл медалийг Б.Гаажадамба /Женко/, Н.Дагвадорж /Хилчин/ нар хүртлээ.
Б.Ариунзаяа
Эх сурвалж: "Монцамэ"агентлаг
Сэтгэгдэл0
Их аваргад унаад байгаа том том дүү нар юм бодно байгаа.Наад хүн чинь харьж яваа доод жингийн бөх шүү дээ.Ичмээр биш үү.
сугаржаргал хүргэн ахтайгаа яс барилдахуу??
Одоо залуучуудад зайгаа тавьж өгөх хэрэгтэй! Тэр жил цол авах гэж төрийн наадмыг яаж доромжиллоо.
Зайгаа тавих хүмүүс нь дийлэхгүй байна.Ялаад гарч ирдэг болхоос хөөрхий минь зай болхоос гэхгүй. Ийм болох гэж олон жил хүч хөдөлмөрөө,амьдралаа зориулсан. Ялаад байвал яваад бай
Флаш карт эргүүлэн үг цээжилдэг хүмүүст зориулж TOEFL-н хамгийн түгээмэл хэрэглэгддэг 1350 үгийг монгол тайлбартайгаар цээжлүүлдэг үнэгүй гар утасны програмын шинэ хувилбарыг гаргалаа . Google store-оос Mongolian TOEFL Vocabulary гэж хайгаад гар утсандаа суулгаж ашиглаж болно. dairy7632@yahoo.com хаягаар асууж энэ програмын талаар асууж болно. https://play.google.com/store
jonhuugiin bugs doloogch, uuriin tolgoigoo ene nuhur suudlaa tavij uguud zail...........