sonin.mn
Чөлөөт бөхийн ДЦАШТ-ий “Б” хэсэгт орсон Монголын шигшээ баг хоёрдугаар тойрогт Туркийн багтай өрсөлдөж 3:5 оноогоор хожигдов.
 
Иран улсын Керманшах хотноо эрэгтэй багуудын Дэлхийн Цомын төлөөх аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Туркийн багтай халз барилдахад манай бөхчүүдээс 70 кг-д Г.Мандахнаран, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо нар өрсөлдөгчөө ялсан байна.
 
Харин 57 кг-д С.Батболд, 61 кг-д Э.Ням-Очир, 65 кг-д Б.Батмагнай, 74 кг-д Б.Анхбаяр, 86 кг-д П.Өнөрбат нар ялагджээ. Өнөөдөр манай бөхчүүд Ираны шигшээ багтай халз барилдана.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг