sonin.mn
ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын "Ирвэс" баг байлдааны самбын улсын аварга шалгаруулах тэмцээнээс дэд байр эзэлж мөнгөн медаль хүртлээ.
 
"Ирвэс" багийн тамирчид дотор хувийн амжилтаараа гэхэд л 74 кг-д цагдаагийн ахмад Т.Отгонзаяа, 82 кг-ийн жинд цагдаагийн дэслэгч Ц.Нарантогтох, -100 кг-д цагдаагийн ахлах дэслэгч Ш.Арвинбаяр, 68 кг-д цагдаагийн дэслэгч Ж.Баттулга нар хүрэл медаль хүртжээ.
 
Мөнгөн медаль хүртсэн "Ирвэс" багт цагдаагийн ахмад Ж.Баттулга, ахмад Т.Отгонзаяа, дэд ахлагч Э.Даваажаргал, дэслэгч Ц.Нарантогтох, дэслэгч Г.Ганбат, ахмад Э. Энхбаяр, ахлах дэслэгч А.Даваадалай, ахлах дэслэгч Ш.Арвинбаяр, ахлагч ТАалтангэрэл, дэд ахлагч П.Дашпэлжээ нарыг дасгалжуулсан  цагдаагийн хошууч М.Баттүшиг  ийм амжилтад хүргэсэн юм. Тус багийнхан 2014 онд улсын аваргынтэмцээнээс мөнгө, 2015, 2016 онд аваргын алтан медаль хүртэж байсан. Энэ жил хошой мөнгө медаль хүртээд байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг