sonin.mn
Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Японд болж байгаа Азийн VIII өвлийн наадмын хоккейн төрөлд өрсөлдөж буй Монгол улсын шигшээ баг дөрөв дэх тоглолтоо Хонконгийн багтай хийж ялалт байгуулав.
 
Медальд хүрэхэд чухал нөлөөтэй энэ тоглолтод манай баг дараалан 4 гоол оруулж тоглолтыг эхлүүлсэн бөгөөд энэ 8:6 гэсэн оноогоор өрсөлдөгчөө ялж чадлаа.
 
Тодруулбал, манай багийн довтлогч П.Батзаяа хоёр минутын зайтай 2 гоол оруулж, улмаар З.Батгэрэл, Б.Цэрэнбалжир нар гурван  минутын дотор 2 гоол хийснээр тоглолтыг 4:0-ээр тэргүүлсэн. Эхний үеийн төгсгөлд Б.Цэрэнбалжир, Ц.Шинэбаяр нар нэмж гоол оруулснаар 6:2-оор өндөрлөв. Харин хоёр болон гуравдугаар үед Хонконгийн баг сэргэлт авч, эрчтэй довтолгоог үзүүлсэн ч манай багийн хамгаалалт сайн байж, тоглолтын төгсгөлд Б.Болдбаяр хоосон хаалганд дахин гоол оруулсан юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг