sonin.mn
МОСКВА./TASS/. “Golden State”-ийн холбон тоглогч Стефан Карри NBA-д тоглосон хугацаандаа амжилттай гүйцэтгэсэн гурван онооны шидэлтийн тоогоор “Лос Анжелес Лейкерсийн” довтлон хамгаалагч Коби Брайантыг гүйцэж түрүүлжээ. Энэ тухай The Score порталд мэдээлсэн байна.
 
Даваа гарагт Карри “Нью-Йорк"-той хийсэн тоглолтын явцад гурван онооны шугамнаас 13 удаа шидсэнээс 5 нь амжилттай болсноор NBA-д тоглох хугацаандаа амжилттай гүйцэтгэсэн гурван онооны шидэлтийн тоо нь 1831 болжээ. Ингэснээр Карри энэ үзүүлэлтээр лигийн бүхий л түүхэн дэх шилдэг тоглогчдын 10 дугаарт бичигдэх болж, 1827 гэсэн үзүүлэлттэй Брайантыг гүйцэж түрүүлжээ.
 
Карри бол гурван онооны шидэлтээр лигийн хамгийн шилдэг мастеруудын нэг бөгөөд тэрбээр энэ үзүүлэлтээр NBA-гийн аварга шалгаруулах тэмцээний 2013, 2015, 2016 оны аварга болж байжээ.
 
Үүнээс гадна, тэрбээр нэг улирлын хугацаанд амжилттай гүйцэтгэсэн гурван онооны шидэлтийн тоогоор /402/ үнэмлэхүй дээд амжилтыг 2015/16 оны улиралд тогтоожээ. Мөн 2015 онд NBA-гийн Оддын week-end шоуны үеэр болсон гурваас шидэлтийн тэмцээнд түрүүлж байв.
 
О.Барс
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг