АСТАНА./КАЗИНФОРМ/. 2020 оны Олимп болон Паралимпийн тоглолтыг Токиод зохион байгуулах нь Японд ойролцоогоор 283 тэрбум долларын эдийн засгийн өгөөж авчрах ажээ. Энэ тухай Оросын TASS агентлаг Japan Times сонинд бичсэнийг иш татан мэдээллээ.
Японы нийслэлийн захиргааны таамаглаж байгаагаар, дээрх өгөөжөөс Токиогийн хүртэх хувь нь ойролцоогоор 182 тэрбум доллар байх аж. Уралдаан тэмцээнийг зохион байгуулах болон Олимпын тоглолтод бэлтгэх явцад 2 сая орчим ажлын байр бий болно гэж хотын захиргаа тооцоолж байгаа юм.
Зуны Олимпын ХХХII тоглолт 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-нд Японы нийслэлд болно. Тус улсын эрх баригчид болон Олон улсын Олимпын хороо Олимпын наадмын нийт төсөв зардлыг 17,8 тэрбум доллароос хэтрүүлэхгүй байхаар өмнө нь тохиролцсон билээ.
О.Барс
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Сэтгэгдэл0
олимп зохион байгуулах нь тийм ашигтай байдаг юмуу. Худлаа байхаа. 2004 онд Грек улс олимп зохиогоод дампуурсан шүү дээ.
hen hij bgaagaas hamaarna, suuliin Rio buruu gzraa hiisen. odoo ,,ghosted,, hot
Mega tusul gesen ug. Chaddag ni terbumaar olj baihad chadahgui ni terbumaar aldana daa. Hahuuli metees bolood unetei ur ashiggui um hiine gesen ug