sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос хоёрдугаар сарын эмэгтэй бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргаснаар 55 кг-д Д.Отгонцэцэг III байрт эрэмбэлэгдсэн нь монгол тамирчдаа тэргүүлж байна.
 
Энэ удаагийн дэлхийн шилдгүүдийн чансаанд манай найман тамирчин багтжээ. Тодруулбал, 53 кг-д ОУХМ Д.Сумъяа 20-д, 55 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг гуравт, ОУХМ А.Батцэцэг 18, 58 кг-д ОУХМ П.Орхон зургаад, 60 кг-д ОУХМ Б.Шоовдор 15-д, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг 11-д, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа 10, ОУХМ Ш.Түмэнцэцэг 16-д, 75 кг-д спортын мастер Г.Уртнасан 19 дүгээр байрт тус тус эрэмбэлэгдээд байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг