sonin.mn
ОХУ-ын Төрийн Думын депутат Игорь Лебедев хөл бөмбөгийн фанатуудын мөргөлдөөнийг спортын шинэ төрөл болгон хөгжүүлэхийг санал болгов.
 
“Хөл бөмбөгийн фанатуудын мөргөлдөөн спортын салбарт тулгамдаж буй асуудлуудын нэг мөн. Тиймээс дүрэм тогтоон багуудыг хооронд нь уралдуулах журмаар мөргөлдөөнийг зөв тийш нь чиглүүлэх боломжтой. Энэ нь хөл бөмбөгийн тоглолтуудаас ч илүү анхаарал татах магадлалтай” хэмээн тэрбээр онцлов.
 
Мөн тэрээр “Орос фанатууд дайчид болохоос хулиганууд биш” хэмээгээд BBC-ийн Оросын хөл бөмбөгийн фанатуудын тухай баримтат кинонд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн юм.
 
Дашрамд дуулгахад дэлхийн түүхэн дэх хөл бөмбөгийн фанатуудын хамгийн том мөргөлдөөн 1985 онд Брюссель хотод Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр болсон гэж үздэг.  Английн “Ливерпуль” Италийн “Ювентус” хэмээх баг тоглож байхад “Ливерпуль”-ийн дэмжигчид эсрэг багийн дэмжигчид рүү дайрснаас болж 39 хүн амь үрэгдсэн тохиолдол гарч байжээ. 
 
Москва хот Л.Нандинцэцэг
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг