sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг жингийн барилдаанууд болж шилдгүүдээ тодруулна.
 
Энэ удаагийн тэмцээнд 32 орны эрэгтэй 126, эмэгтэй 80 жүдоч хүч үзэхээр Баку хотноо очоод байгаа юм. Харин манай улсаас нийт зургаан тамирчин хүч, ур чадвараа сорино. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн нар дэвжээнд гарч баарилдана.
 
Маргааш, нөгөөдөр эрэгтэйчүүдийн  73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн -78 кг-д Ц.Наранжаргал нар татамид гарч барилдана.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг