sonin.mn
МОСКВА. /TASS/. Норвегийн хоккейн аварга шалгаруулах тэмцээний дээд дивизионы плей-оффт учраа таарсан “Сторхамар” болон “Спарта” /Сарпсборг/ багийн хооронд болсон тоглолтын ялагчийг тодруулахын тулд найман удаа цаг сунгасан нь /нэмэлт цаг/ түүхэнд гарч байгаагүй тохиолдол юм. Энэ тухай Aftonbladet порталд мэдээлжээ.
 
Ням гарагт Норвегийн Хамар хотод болсон уг тоглолт 2:1-ийн харьцаагаар өндөрлөсөн байна. Ялалтын гоолыг тоглолтын 9 дэх цагт талбайн эзэн багийн довтлогч Йоким Йенсен оруулжээ. Тоглолт орон нутгийн цагаар шөнийн 02 цаг өнгөрч байх үед арайхийн дууссан ба нийтдээ 217 минут 14 секундийн турш үргэлжилсэн аж.
 
Энэ тоглолт үргэлжилсэн хугацаагаараа түүхэнд хамгийн уртад тооцогдож байгаа юм. Үүнээс өмнө 1936 оны 3 дугаар сарын 24-нд Үндэсний хоккейн лигийн тэмцээнд “Детройт” болон “Монреаль”-ын хооронд болсон тоглолтын үеэр нийтдээ 6 удаа цаг сунгаснаар уг тоглолт 176 минут 30 секундийн турш үргэлжилж байжээ.
 
2014 оны 3 дугаар сарын 21-нд Тивийн хоккейн лигийн тэмцээнд “Лев”, “Донбасс” багууд учраа таарахдаа нийт 126 минут 14 секундийн турш тоглож байсан юм.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг