sonin.mn
МОСКВА./TASS/.Швейцарийн тамирчин Рожер Федерер Америкийн Индиан-Уэллс хотод болсон 7 сая долларын шагналын сантай Мэргэжлийн теннисчдийн холбооны тэмцээний шувтаргын тоглолтонд эх орон нэгтэн Стэн Вавринка-г хожлоо.
 
Федерер 6:4, 7:5-ын харьцаагаар өрсөлдөгчөө ялжээ.
 
Өдгөө 35 настай Р. Федерерийн хувьд энэхүү тэмцээнд түрүүлснээр 90 дэх удаагаа түрүү авч байгаа бөгөөд үүнээс "Их дуулга"-ын цуврал тэмцээнд 18 удаа түрүүлжээ. Индиан-Уэльс-д Швейцарийн тамирчин тавдахь удаагаа ялж байгаа бол хоёр ч удаа шувтаргын тоглолтонд хожигдож байжээ.
 
Өдгөө 31 настай Вавринка-гийн хувьд анх удаагаа Индиан-Уэльс-д финалд үлдсэн юм. Тэрбээр нийтдээ Мэргэжлийн теннисчдийн холбооны тэмцээнүүдэд 15 удаа түрүүлж байснаас Их дуулгын тэмцээнд гурван удаа аваргалсан байна.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг