sonin.mn
МОСКВА./TASS/. Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтед” клубын довтлогч Уэйн Рүүни энэ зун тамирчны гараагаа анх эхэлж байсан “Эвертон” клубтээ эргэн очих бололтой. Энэ тухай Английн “Independent” сонинд “Манчестер Юнайтед"-ын эх сурвалжийг иш татан мэдээлжээ.
 
Тус сонинд бичсэнээр, хэрвээ “Эвертон” клуб өдгөө 31 настай довтлогч У.Рүүнид долоо хоногт 150 мянган фунтын цалин өгч чадах аваас  "МЮ" клуб түүнийг үнэгүй өгөхөд бэлэн байгаа ажээ.
 
Одоогоор Рүүни долоо хоногт 230 мянган фунтын цалин авч байгаа юм. “Эвертон” баг өөрийн бэлтгэн хүмүүжүүлсэн тамирчнаа эргүүлэн авахад "хэдэн сарын турш" бэлтгэж байгаа бөгөөд эх сурвалжид ойр хүмүүсийн ярьснаар, У.Рүүни төрөлх клубтээ эргэн ирэх нь бараг  тодорхой болжээ.
 
У.Рүүни 10 настайгаасаа эхлэн “Эвертон"-ы өсвөрийн багт тоглож байсан ба 2002 оноос үндсэн бүрэлдэхүүнд багтах болжээ. 2004 оны зун “Манчестер Юнайтед” баг У.Руниг 25,6 сая фунтээр худалдан авсан байна. Энэ үеэс хойш У.Рүүни Аваргуудын лигт түрүүлж, Английн таван удаагийн аварга болж, Английн цомд гурван удаа аваргалж, клубүүдийн ДАШТ-д түрүүлжээ. Энэ улиралд тэрбээр 30 тоглолтод оролцож, 5 гоол оруулаад байна.
 
О.Барс
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг