sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Андрей Бузин, Руслан Пайнов нарын удирдлага дор 12 тамирчин лхагва гарагт Улаанбаатарт  ирнэ.
 
Тэд энэ сарын 29-30-нд Улаанбаатар хотноо болох “Мongolia open-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцох юм. Хойд хөршийн шигшээ багт 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Европын анхдугаар наадмын аварга Валерия Лазинская, 2013 оны Европын аварга, залуучуудын дэлхийн болон Европын аварга, Дэлхийн тулааны спортын наадам, Иван Ярыгиний “Алтан Гран при”-гийн аварга Валерия Чепсакарова, ЕАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гран при”, Испанийн Гран при, “Клиппан Опен”, Александр Медведийн нэрэмжит тэмцээний аваргаЮлия Пронцевич тэргүүтэй тив, дэлхийд танигдсан бөхчүүд багтжээ.
 
ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийг жин тус бүрээр танилцуулахад, 48 кг-д Валерия Чепсаракова, Анжелика Фетошкина, Надежда Соколова, Дарья Лексина, 53 кг-д Сталвира Оршуш, Екатерина Полешук, 55 кг-д Нина Менкенова, 58 кг-д Вероника Чумикова 60 кг-д Ульяна Тукуренова, 63 кг-д Юлия Пронцевич, Валерия Лазинская, Анжела Фоменко нар барилдана.
 
Д.Өлзий
Эх сурвалж : Монцамэ агентлаг