sonin.mn
МОСКВА./ria.ru/. Германы Кельн болон Францын Парист болж буй хоккейн ДАШТ-ний хагас шигшээд учраа таарсан Орос болон Канадын багуудын тоглолт Москвагийн цагаар 16:15-д эхэлнэ гэж Олон улсын хоккейн холбооны /IIHF/ албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.
 
Тоглолт 5 дугаар сарын 20-нд Кельн хотод болно. Хоёрдахь хагас шигшээ тоглолтод учраа таарсан Швед-Финландын тоглолт мөн өдөр Москвагийн цагаар 20:15-нд эхлэх юм.
 
ОХУ-ын шигшээ баг ДАШТ-2017-ын 1/4-ийн тоглолтод Чехийн багийг 3:0 харьцаагаар хожсон билээ. Харин дэлхийн аварга канадчууд 1/4-д Германы шигшээг 2:1-ийн харьцаагаар буулган авсан юм.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг