sonin.mn
МОСКВА./TASS/. Америкийн мэргэжлийн боксын хүнд жингийн тамирчин Шэннон Бриггс сэргээшийн шинжилгээнд унасан тухай ESPN телевиз мэдээллээ.
 
Сэргээшийн шинжилгээг Сайн дурын шинжилгээний холбоо /VADA/ хийжээ. Өдгөө 45 настай боксчны сорьцын дээжинд тестостероны хэмжээ их байгаа нь тогтоогдсон байна. Ш.Бриггс 6 дугаар сарын 3-нд Дэлхийн боксын холбооны /WBA/ аварга цолын төлөө Пуэрто-Рикогийн боксчин Фрес Окендотой тулаан хийх ёстой байсан юм. Харин одоо уг тулааныг хойшлуулах нь үндсэндээ тодорхой болжээ.
 
Ш.Бриггс бол 1991 оны Пан-Америкийн тоглолтын мөнгөн медальт, Дэлхийн боксын холбооны /WBO/ аварга боксчин юм.  Түүнээс гадна, тэрбээр өрсөлдөгчөө тулааны нэгдүгээр үед хүнд цохилтоор ялсан үзүүлэлтээр /36/ дээд амжилт тогтоожээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг