sonin.mn
ЛОНДОН./TASS/. Манчестерын 10 км-ийн зайн их гүйлт /The Great Manchester Run/ товлосон ёсоор 5 дугаар сарын 28-ны ням гарагт өндөржүүлсэн хүчтэй хамгаалалтын дор явагдана гэж тус тэмцээнийг зохион байгуулагчид мэдэгдлээ.
 
Олон улсын хөнгөн атлетикийн холбооны /IIHF/ алтан статустай энэ гүйлтэд өнгөрсөн онд 35 мянга гаруй хүн оролцож байсан юм. Энэ онд The Great Manchester Run гүйлтийн хүрээнд Манчестер хотод хагас марафон гүйлт болно.
 
Манчестер хотын захиргааны төлөөлөгч Лютфур Рахман хэлэхдээ "манай хот энэ сайхан тэмцээнийг амжилттай явуулж чадна гэдэгт итгэлтэй байна" гэлээ. “Мянга мянган манчестерчууд энэхүү тэмцээнд оролцох, тамирчдыг хөгжөөн дэмжих мөчийг тэсч ядан хүлээж байсан, ийм учраас энэхүү гайхамшигтай үйл явдал товлосон хугацаандаа явагдана гэдгийг батлан хэлж чадна” гэж тэрбээр онцлон дурджээ.
 
Гүйлтэд оролцогчдын дунд уртын харайлтын Олимпын аварга, Их Британийн иргэн Грегори Рутерфорд, холын зайн гүйлтийн нэртэй тамирчид болох Этиоп улсын иргэн Олимпын гурван удаагийн аварга Тирунеш Дибаба, Кенениса Бекеле нар байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг