sonin.mn
МАДРИД. /Sputnik/. Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” баг болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду татвараас зайлсхийсэн хэргээр 8 сая еврогоор торгуулах эсвэл дөрөв хүртэлх сарын хугацаагаар шоронд хоригдож магадгүй байна.
 
Испанийн татварын байцаагчдын мэдэгдсэнээр, дэлхийн хэмжээний од К.Роналду нь 2011-2014 онд 8 сая еврогийн татвараас зугтжээ.
 
Гэхдээ татварын байцаагчид уг хэргийг эрүүгийн хэрэг эсвэл захиргааны хэрэг гэж үзэх тал дээр санал зөрөлдөөнтэй байгаа аж.
 
Аргентины нэрт хөлбөмбөгчин, “Барселона” багийн довтлогч Лионель Мессид мөн татвараас зайлсхийсэн хэргээр Барселона хотын шүүх 21 сарын хорих ял оноосныг Испанийн Дээд шүүх энэ долоо хоногийн лхагва гарагт хэвээр үлдээсэн юм.
 
Испанийн хуулиар бол, хоёр хүртэлх жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар солих боломжтой аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг