Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн төгсөгчид өчигдөр Ерөнхий Эрдмийн Шалгалт өгөхөөр явж байгаад авто тээврийн осолд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Ослын улмаас жолооч болон гурван хүүхэд амь насаа алдсан бөгөөд эдгээр гурван хүүхдийн хоёр нь Дорноговь аймгийн идэрчүүдийн шигшээ багт тоглодог хөлбөмбөгчин хүүхдүүд байсан юм.
Эдгээр өдрүүдэд “Өсвөрийн УАШТ”-нд өрсөлдөж байгаа Дорноговь аймгийн 13 хүртэлх насны хөвгүүд өнөөдөр “Бешикташ” клубтэй хийсэн тоглолтынхоо өмнө нэг минутын чимээгүй зогсолт хийж эмгэнэл илэрхийллээ. Ч.Батзангиа дасгалжуулагчтай Дорноговь аймгийн баг хэдий сэтгэл санааны хувьд хүнд байдалтай талбайд гарсан ч тэнгэрт хальсан шигшээ багийн тоглогчдодоо хүндэтгэл үзүүлэн тоглож, 3:0-ээр хожсоноор УАШТ-ий хэсгээс гарсан. Дөнгөж 18 насандаа орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн хоёр хөлбөмбөгчин энэ зун “Үндэсний цом” тэмцээнд оролцохоор зэхэж байсан ч мөрөөдлөө биелүүлж чадалгүй хорвоог орхилоо. Уг харамсалтай үйл явдалд МХБХ нийт хөлбөмбөгчид, сонирхогчдынхоо өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл0
hairan saihan hyyhdyyd. haramsaj baina.
Машин унахаараа мал шиг давхидаг юмнудуудыг яана даа. Хэлэх үг олдохгүй юм. Хуулиа чангалахаас нааш ухамсараараа болино гэж бхгүй. Японд согтуу машин барьвал шууд 5 жил шорон. Хуулиа чангал !!!
Хайран ховгууд Уншаад уйлсаан
Ум мани бадмэ хум.Эх монгол орондоо эргэн төрөл авч их үйлс бүтээх болтугай.
үхэл гэдэг чинь хүний нас хүйсийг харгалзахгүй авч оддог юм.
МАШ ИХ ХАРАМСАЖ БАЙНА. ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЪЕ. УМ МА НИ БАД МИ ХУМ. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.
Цөөхөн Монголчууд минь
Mashin unaxaaraa mori unasan yum shig davxidagaa boliochee Xairan xvvxdvvd
3n хүүхдийн нэг нь охин байсан оны шилдэг сурагч айлын ганц охин байсан юм гэсэн үнэхээр харамсалтай
Ум ма ни бад ми хум. Хайран сайхан хүмүүс. Гүн эмгэнэл илэрхийлье.