sonin.mn
БУЭНОС-АЙРЕС./TASS/. Аргентины “Ривер Плейт” клубын долоон хөлбөмбөгчнөөс авсан сэргээшийн шинжилгээний сорилын дүн эерэг гарсан тухай тус улсын “Cronica” телевиз мэдээллээ.
 
Тус клубын хамгаалагч Лукас Мартинес, Хонатан Майдан, хагас хамгаалагч Камило Майяда, Леонардо Понцио, Игнацио Фернандес, довтлогч Себастьян Дриусси, Лукас Аларио нараас авсан сэргээшийн шинжилгээний сорилоос гидрохлортиазид гэдэг хориотой бодис илэрчээ.
 
Үүнээс өмнө өдгөө 21 настай С.Дриусси-г Оросын “Зенит” клуб авахаар сонирхож байсан юм.
 
С.Дриусси 2014 оноос эхлэн “Ривер Плейт”-д тоглож байгаа ба багийн бүрэлдэхүүнд нийтдээ 91 тоглолт хийснээс 25 гоол оруулж, 8 оновчтой дамжуулалт хийжээ.
 
“Ривер Плейт” клуб Аргентины аваргаар 36 удаа шалгарч, “Либертадорес” цомыг гурван удаа хүртэж байсан юм. Өнгөрсөн тоглолтын улиралд тус клуб үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 9 дүгээр байранд оржээ.
 
 
О.Барс
Эх сурвалж:Монцамэ агентлаг