Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргалаа. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатартай ярилцав.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай 136 дугаар зарлиг гаргасан байна. Энэ зарлигийн ач холбогдол, зарлиг гаргах болсон шалтгаан юу вэ?
- Монгол Улс шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталсныг бүгдээрээ мэдэж байгаа. Шинэ Үндсэн хуультай болсноор Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг үндэс болгож, төрийн уламжлалыг сэргээж эхэлсэн.
Монгол төр- монгол үндэстнийг нэгэн соёлоор нэгдмэл байлгах бодлого цагийн урт, үзэл суртлын нөлөөний улмаас гээгдэж байсан тохиолдол нэг бус байсан. Ингэх бүрт монголчууд тарж бутарч, эв эеэ алдаж байсан гашуун түүхтэй. Энэ бүхэн бидэнд сургамж болон үлдсэн байдаг. Ингээд шинэ Үндсэн хуулийн үзэл санаан дор монгол хэл, соёл, түүх, уламжлалаа хөгжүүлж, төрийн хүндэтгэлийн бэлгэдлүүдээ сэргээн хэрэглэх болсон. Үүний бодит жишээ нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл болох Есөн хөлт их цагаан тугийг тусгай дэг жаягийн дагуу бүтээж үйлдсэн байдаг. Есөн хөлт их цагаан тугийг төрийн ёслол, үндэсний хэмжээний баяр наадмаар гүн хүндэтгэлтэй залж цэнгүүлдгийг бид бас сайн мэднэ.
Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалж, Их цагаан тугийг дууриалган үйлдэж төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгалаа.
Мөн Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, холбогдох журмыг даган мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг даргад үүрэг болголоо.
-Ерөнхийлөгчийн зарлигт ямар учир шалтгааны улмаас Есөн хөлт их цагаан тугийг аймаг, сумдад дуурайлган үйлдэж ашиглахыг хориглосон бэ?
- Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл -Их цагаан тугийг гүнээ хүндэтгэх хандлага олон нийтэд нэгэнт хэвшин тогтсон. Гэвч түүнийг хүндэтгэн дээдлэх хуулийн заалтыг чанд мөрдөөгүйгээс хүндэтгэл нь гутаах үйлдэл болох тохиолдол нэг бус удаа гарч байсан.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80,0 см-ээс доошгүй урттай, дэл сүүлээр, ганц хувь үйлдэнэ”. 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлгэдсэн хүрээ мандлын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулна”. 2 дахь хэсэгт “Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэнэ” хэмээн заасан байдаг. Ийм атал аймаг, сумд, зарим олон нийтийн байгууллага, хувь иргэн Төрийн Есөн хөлт цагаан тугийг дууриалган үйлдэж, төрийн ёслол, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд ашиглах байдал гарсаар байна.
Ингэж дуурайлган үйлдэж хэрэглэхийг Ерөнхийлөгчийн уг зарлигаар бүр мөсөн хориглолоо.
-Тэгвэл энэ 2017 оны улсын их баяр наадмаас эхлээд аймаг, сумд Есөн хөлт их цагаан тугийг дуурайлган үйлдсэнийг хэрэглэж болохгүй нь гэж ойлгож болох уу?
-Яг тийм. Энэ 2017 оны улсын их баяр наадмаас эхлээд Монгол Улсын Төрийн туг буюу бидний нэрлэж заншсанаар Есөн хөлт их цагаан тугийг зөвхөн Монгол Улсын нийслэлд, төв цэнгэлдэх хүрээлэнд цэнгүүлэх болно.
Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай төрийн түүхэнд үлдэх түүхэн зарлиг болж байгаа юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
ene Gan-baatar yamar goe zaluu ve?
Элбэгдорж чи одоо ухаан ороо юу, чи одоо дуугуй л байвал дээр Дээ, чиний наад шийдвэрийг чинь энгийн иргэн би 20 жилийн омно гаргачихаад хэлэхэд чи дулий юм шиг байгаа биздээ, миний толовлосноор Монгол явсан бол азийн бар болчих байсан
УГаадсаар хоололдог гөлгө минь зайл!!! Хүзүүгүй новшийн угаадсааар хоололж НҮГЭЛ үйлдэж ирсэн чам шиг гөлөгнүүд наминчилж үүрэх цаг ирсэн.
энэ этгээд хөл бөмбөгийн холбооны мөнгийг угааж намхаан нэг муу эзэндээ хувь өгдөг болсон
Ганбаа туг яах вэ ,хөл бөмбөгийн холбооний тэрбум төгрөг яасан бэ эба чин одоо явлаа,,,,,
жастин каплагийн хэрэг дээр нь хөл бөмбөгийн холбооны мөнгө идсэн хэрэг нэмэгдлээ
Зөв шийдвэр. Хөдөө орон нутагт болсон болоогүй нэг сонин хогийн шүүр шиг юм хатгачихаад есөн хөлт туг гээд элийрээд байдаг. Тэгсэнээс төрийн далбаагаа мандуулж хэрэглэх нь зөв.
Маш зөв шийдвэр гаргасан байна.С.Элбэгдорж ер нь өмнөх Ерөнхийлөгчидөөсөө илүү маш сайн ажилласаныг та бид санах ёстой.Элбэгдорж Ерөнхийлөгчдөө сайн сайхныг хүсье.Сайн ажилласан шүү.
Ард Тумэн толгойг нь авах 200 хуний дотор Элбэгдорж орох естой гээд санал нийлж байдаг, та сайн ажилласан гэж байна, тэгвэл 1 хун л сайн ажилласан гэж хэллээ, сайн ажилласан юм болов уу
Эби шиг ерөнхийлөгч өмнө нь ч байгаагүй цаашдаа ч гарахгүй. Түүнийг,түүний үйл ажиллагааг,гадаад бодлогынх нь оргил алхамуудыг,монголыгоо дэлхийтэй хөл нийлүүлэх гэж,дэлхийн тавцанд гаргах гэж зоригтой оролдсон оролдлогуудыг бараг өнөөдөрөөс л үгүйлээд эхэлж бн. Эби-ийн улс төр геополиткийн карьер дуусаагүй,дахин шинэ давалгаа мэт хүчтэй гарч ирнэ. Түүний барагдашгүй авьяас,цуцашгүй нөөц,санаачлага, хүчин чармайлтыг Монгол улс бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй.Тэр давтагдашгүй сайхан монгол хүн.Амжилт.
HAYA CHI BAS ZHONGUO HUN UU, HUJAA KUUHAAN DUTUUDORJIIG MAGTAJ GENE, DANDJAAD CHIN. TSAGAAN HEREM DAVUULAAD SHIDNE SHUU.
УГаадсаар хоололдог гөлгө минь зайл!!! Хүзүүгүй новшийн угаадсааар хоололж НҮГЭЛ үйлдэж ирсэн чам шиг гөлөгнүүд наминчилж үүрэх цаг ирсэн.
9 туг байгаагүй. Харин 9 хөхөлт туг гэж байсан.
МАШ ЗӨВ АЙМАГ СУМ БҮР БАГ ХОРОО УРГЫН БАЯР ХИЙДЭГ ХАМААТАНГУУД ХҮРТЭЛ ЦАГААН СҮЛДИЙГ ДУУРАЙЛГАЖ ШОГИЙН НААДАМ ХИЙДГИЙГ БОЛИУЛСАНД БАЯРЛАЛАА ИХ ЦАГААН СҮЛД ХАР СҮЛД 1 Л БАЙХ ЁСТОЙ
Наадмын талбай дээр хүртэл хүн аймаар юм хийчсэн зураг дараад ичмээр байсан шүү. Аймаг сумын сумтай гаруудыг эртнээс хязгаарлах байсан юм