sonin.mn
САНКТ-ПЕТЕРБУРГ./TASS/. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын 3000 гаруй ажилтан ОХУ-д болж буй Тив хоорондын цомын тэмцээнийг сурвалжилж байна гэж Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэмцээн, арга хэмжээ зохион байгуулах хорооны захирал Колин Смит мэдээллээ.
 
“Тэмцээний явцыг сурвалжлахаар тусгай зөвшөөрөл авсан хэвлэл мэдээллийн байгууллагуудын 3087 сэтгүүлч ажиллаж байна” гэж тэрбээр тодруулсан байна.  
 
К.Смитийн ярьснаар, тив хоорондын цомын тоглолтууд болж буй Оросын хотуудын хооронд 262 галт тэрэг үнэгүй үйлчилж байгаа бол 78 орны 5844 сайн дурынхан тэмцээнийг зохион байгуулахад тусалж байгаа аж.
 
Цомын тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Алексей Сорокины ярьснаар, хөгжөөн дэмжигчдэд зориулсан 400 мянган тусгай паспортыг ашиглан гадаадын иргэд Орост визгүй зорчиж байгаа аж.
 
Тив хоорондын цомын тэмцээний тоглолтууд Москва, Санкт- Петербург, Казань, Сочи хотод болж байна. Энэ сарын 17-нд эхэлсэн уг тэмцээн 7 дугаар сарын 2-нд дуусах юм.
 
 
Х.Сарнай
Эх сурвалж:Монцамэ агентлаг