sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаанд 81 хурдан ажнай бүртгүүлж, гарааны зурхай руу хөдөллөө.
 
Бүртгүүлсэн морьд дунд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Тод манлай уяач Н.Даш-Өлзийн Аргамаг цавьдар, сартай хонгор, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Д.Ганбаатарын хээр, зээрд, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, уяач Х.Бадамсүрэнгийн зээрд халзан, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Ө.Охиноогийн буурал зэрэг аргамаг хүлгүүд багтжээ.
 
Мөн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, уяач Д.Жамъяны хээр, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Ч.Чинзоригийн сартай зээрд, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, уяач Лувсанбалдангийн халтар, Өмнөговь аймгийн Баруунбаян-Улаан сумын уяач Н.Ганболдын хул, Архангай аймгийн Жаргалант сумын уугуул, уяач А.Батбилэгийн Мөнгөн хөлт хүрэн зэрэг шигшмэл хүлгүүд бүртгүүлсэн байна.
 
Ч.Ариунболд