sonin.mn
Олимпийн найман удаагийн аварга Усейн Болт Монакод болсон 100 метрийн Diamond лигт аваргалжээ. Өдгөө 30 настай ямайк эр сүүлийн шувтаргад 9.95 секундээр Америкийн Исая Янгийг (9.98 секунд), мөн Өмнөд Африкийн Акани Синбинег (10.02 секунд) ялсан байна. Британийн Сижи Ужа 10.02 секундын амжилтаар дөрөвт бичигджээ.  Болт ирэх сард Лондонд болох дэлхийн аваргын тэмцээний 100 метр болон 4х100-гийн гүйлтийн уралдаанд оролцоно гэдгээ мэдэгдсэн бөгөөд энэ нь түүний зодог тайлахаасаа өмнө өрсөлдөх сүүлчийн тэмцээн болох юм. Тэгвэл энэ уралдаанаас хоёр долоо хоногийн өмнө тэрээр ийнхүү дахин аваргалсан нь томоохон шалгуур боллоо гэж хэлж болохоор байна.
 
 
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ”  сонин