sonin.mn
ИСТАНБУЛ./ANADOLU/. Босфорын хоолойг сэлж гатлах 29 дэх удаагийн тэмцээн /Samsung Bosphorus Cross/ Туркийн Үндэсний Олимпын хорооны санаачилгаар Истанбул хотод болж өнгөрлөө.
 
Жил бүр болдог уг тэмцээний энэ оны ээлжит гараанд 49 улсын 2277 тамирчин оролцсон байна.
 
Босфорыг гатлах тэмцээнд Оросын тамирчин Евгений Елисеев, Кристина Кочеткова нар эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ангилалд тус бүр түрүүлжээ. Е.Елисеев Босфорын хоолойг 50 минут 58 секундэд сэлж гаталсан бол хоёр, гуравдугаар байруудад Туркийн тамирчин Догукан Улач, Эрге Жан Гезмиш нар орсон байна.
 
Эмэгтэйчүүдээс тэргүүн байранд орсон К.Кочеткова 54 минут 57 секундын амжилт үзүүлсэн бол өмнөх оны аварга Туркийн Нилай Эркаль хоёрдугаарт, мөн Туркийн Бусе Топчу гуравдугаар байрт орлоо.
 
1989 оноос хойш зохион байгуулагдаж буй Босфорын хоолойг сэлж гатлах уралдаанд оролцогчид 6,5 км зайг туулдаг аж.
 
Х.Сарнай 
Эх сурвалж:Монцамэ агентлаг