Дараагийн дархан аварга хэн бэ?

Нийтэлсэн: 2017-08-07 12:25:52

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж улсын арслан, Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэж улсын гарьд цол хүртсэнээс хойш сар ч болоогүй байна.
 
Ц.Содномдорж арслангийн хувьд сүүлийн 11 жилийн улсын их баяр наадамд түрүүлж арслан цол хүртсэн долоо дахь бөх бөгөөд сүүлийн 11 жилийн улсын баяр наадмаас долоон шинэ арслан төрсөн гэхээр Үндэсний бөхийн хөгжил ямархуу хурдацтай явж, шинэ залуу хүчтэнгүүд ар араасаа залган гарч ирж байгаагийн нотолгоо юм.Сонирхуулбал 2007 онд буюу Тулгар төрийн 2216, Их Монгол Улсын 801, Ардын хувьсгалын 86 жилийн ойд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Х.Мөнхбаатар түрүүлж улсын арслан, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат И.Доржсамбуу үзүүрлэж улсын гарьд цол хүртэж байсан бол 2008 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Д.Ганхуяг түрүүлж улсын арслан, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Н.Ганбаатар үзүүрлэж улсын гарьд цол хүртэж байж. Тэгвэл 2009 оны улсын их баяр наадамд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын арслан Г.Ганхуяг үзүүрлэсэн байдаг. Харин 2010 оны наадмаар Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Б.Ганбат түрүүлж улсын арслан болсон бол Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр үзүүрлэж байв.
 
Ингээд тэгш ойн жил буюу Тулгар төрийн 2220, Их Монгол Улсын 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадам буюу 2011 оны улсын их баяр наадмаар Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат С.Мөнхбат түрүүлж улсын аварга, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаяр үзүүрлэж улсын арслан цол хүртэж байлаа. Түүний дараа жил 2012 оны наадмаар Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгс түрүүлж улсын арслан, Архангай аймгийн Булган сумын харьяат Д.Рагчаа үзүүрлэж улсын гарьд цол хүртсэн бол 2013 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж улсын аварга, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамба үзүүрлэж улсын гарьд цол хүртсэн түүхтэй. Ингээд 2014 онд Увс аймгийн Ховд сумын харьяат Н.Батсуурь түрүүлж улсын арслан, Завхан аймгийн Идэр сумын харьяат Ш.Жаргалсайхан үзүүрлэж улсын гарьд цол хүртсэн бол 2015 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд түрүүлж улсын арслан болж Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэжээ. 
 
Ингээд ноднингийн буюу Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн их баяр наадмаар Архангай аймгийн Хашаат сумын харьяат Ч.Санжаадамба түрүүлж улсын аварга, Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва үзүүрлэж улсын арслан цол хүртсэн билээ. Эдгээрээс харахад тэгш ойн жил түрүүлсэн бөх шууд улсын аварга болдог жишгээр С.Мөнхбат, Ч.Санжаадамба нар улсын баяр наадамд нэг түрүүлээд аварга болсон нь харагдаж байна. Монгол үндэсний бөх мэргэжлийн тал руу хэлбийж олон хүчтэн төрөн гарч байгаа энэ цаг үед Б.Бат-Эрдэнээс хойш Дархан аварга цолтон төрөөгүй нэлээд завсарласны эцэст 2014 оны улсын баяр наадмын өмнөхөн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын санаачилсан хуулийн дагуу Үндэсний бөхийн дүрэмд өөрчлөлт оруулан Далай аварга цолыг байхгүй болгосноор А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар Дархан аварга болцгоосон түүхтэй.
 
Тухайн үед тэрхүү өөрчлөлтийг “Гончигдорж нутгийнхаа бөх Өсөхбаярыг Дархан аварга болгохын тулд ийм өөрчлөлт хийлээ” хэмээн баахан шуугиан болж байсан. Р.Гончигдорж нарын Үндэсний бөхийн дүрэмд оруулсан тэрхүү өөрчлөлтийг Далай даян дархан аварга гэх цолыг шууд даян дархан аварга болгосон гэж хар ухаанаар ойлгож болох юм. Жишээлбэл өнөөдрийн улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нар дахин нэг түрүүлбэл Даян аварга болох бөгөөд дахин нэг түрүүлбэл Дархан аварга болно гэсэн үг. Түүх сөхвөл зөвхөн чимэг байсан "Далай аварга"-ыг 1990 оноос хойш цол болгосон байдаг. 1990 онд Үндэсний бөхийн дүрэмд оруулсан өөрчлөлтөөр Далай аварга цол бий болсон бөгөөд түүнээс хойш 23 наадам болоход нэг ч Дархан аварга цолтон төрөөгүй. Ингээд баахан маргалдсаны эцэст Үндэсний бөхөд дөрөв түрүүлсэн хүн Дархан аварга болдог байсан энэ уламжлалаа сэргээе гэсээр 2014 оны наадмын өмнөхөн дээрх өөрчлөлтийг хийж А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар Дархан аварга болцгоосон байдаг. 
 
Ард түмний зүгээс “Үндэсний бөхийн одоогийн дүрэм бөхчүүдийн амжилтаас хойш нь татаж байна. Дархан аварга цолны болзол дэндүү хатуу байна. Монгол бөхөд Дархан аварга цол, цолтон байх ёстой” хэмээн санал хүсэлтээ илэрхийлсээр байсан ч хуучин хууль хэрэгжиж байсан 23 жилд тав түрүүлэх бөх гараагүй. Ингээд удтал маргалдсаны эцэст Р.Гончигдорж нарын санаачилсан 2014 оны хуулийн өөрчлөлт хийх үе нь Г.Өсөхбаяр аваргын дөрөв, А.Сүхбатын гурав түрүүлсэн үетэй цаг хугацааны хувьд давхцан таарч тэд Дархан аварга болцгоосон. Монгол бөхөд Дархан аварга цолтон төрөлгүй 23 жил болсоны учир нь МҮБХ-ны Цэцдийн зөвлөлөөс 1990 оны 12 дугаар сард гаргасан Бөхийн дүрэмд "2 удаа түрүүлбэл аварга, 3 удаа түрүүлбэл далай аварга, 4 удаа түрүүлбэл даян аварга, 5 удаа түрүүлбэл дархан аварга цолыг олгоно" гэж зааснаас үүдэлтэй бөгөөд хожим 2003 оны зургадугаар сард УИХ-аас баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.1-д "Улсын арслан цолтон түрүүлбэл улсын аварга, улсын аварга цолтон түрүүлбэл улсын далай аварга, улсын далай аварга цолтон түрүүлбэл улсын даян аварга, улсын даян аварга цолтон түрүүлбэл дархан аварга цол олгоно" гэж хуульчилсан байдаг. Түүх сөхвөл Дархан аварга Ш.Батсуурь 1947, 1948 онуудад 9 даван түрүүлж улсын аварга, 1957 онд 8 даван үзүүрлэж Даян аварга, 1963 онд зургаа даван шөвгөрөхөд нь шууд Дархан аварга цол олгосон байдаг. Тэгвэл Дархан аварга Д.Дамдин 1956-1960 онуудад, Ж.Мөнхбат 1963-1967 онуудад завсаргүй тав түрүүлж байж Дархан аварга болцгоож байж. За тэгээд алдарт Дархан аварга Б.Түвдэндорж 1939, 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954 онуудад долоон удаа, Дархан аварга Д.Цэрэнтогтох аварга 1978, 1980, 1983, 1984 онуудад дөрвөн удаа түрүүлж байв.
 
Ард олны дунд “Сүүлийн жилүүдэд Монгол бөхөд найраа их болсон. Бас бөхчүүдийн өрсөлдөөн их байгаа учраас Дархан аварга цолтон төрөхгүй байна. Дархан аварга цолонд хүрэх бөхчүүдийн шалгуур дэндүү хатуу байна” гэсэн яриа их явдаг. Харин Далай аварга цолыг үгүй болгосноор бөхчүүд урам орж, Дархан аварга цолонд хүрэхийн тулд өрсөлдөөн ширүүссэнтэй уялдан сүүлийн 11 жилд долоон арслан, гурван аварга цолтон төрөн гарчээ.Мөн сүүлийн жилүүдэд Дархан аварга А.Сүхбат Г.Өсөхбаяр хоёрын хэн нь зүүний магнайд зогсох талаар ихээхэн маргаан явдаг байсан. 2014 оны наадмын өмнө Үндэсний их баяр наадмын хуулинд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Далай аварга цолыг чимэг болгож Монгол Улсын Далай даян, дайчин Дархан аварга цолыг батлахад Ерөнхийлөгчийн зарлигаар А.Сүхбат Г.Өсөхбаяр хоёр Дархан аварга болцгоосон. Тэр жилийн наадмын нэгийн даваанд хүчит бөхийн зүүний магнайд дархан аварга Г.Өсөхбаяр, барууны магнайд дархан аварга А.Сүхбат нар гарцгаасан. Яг нарийн ширийнийг нь аваад үзвэл А.Сүхбат аварга улсад гурав түрүүлсэн бол Г.Өсөхбаяр дөрөв түрүүлсэн болохоор зүүний магнайд гарах ёстой гэж яригддаг.
 
Зургаан залуу заан барилдаж байх үед буюу 2000 онд А.Сүхбат аварга Г.Өсөхбаярын доор эрэмбэлэгдэж байсан. Тэгээд тухайн жилээ А.Сүхбат аварга ес даван түрүүлж арслан цолонд хүрч байв. Ингээд 2001 оны наадамд арслан цолтой барилдаж ес даван аварга цолны болзол биелүүлсэн байдаг. 
Дараа нь Б.Бат-Эрдэнэ аваргатай түрүү, үзүүр булаалдан арав даван түрүүлсэн. Арвын даваа үнэлгээгүй байх үед буюу 2006 онд Д.Сумъяабазар арав давж түрүүлэхэд өвөл нь УИХ “А.Сүхбат аваргын арав давсан амжилтыг тооцож далай, даян аварга цолыг өгөхгүй бол Д.Сумъяабазарын аварга цол асуудалтай болох нь байна шүү” гэсэн байдаг. Улмаар 2007 оны нэгдүгээр сарын 13-нд Ерөнхийлөгч Н.Энхбаяр А.Сүхбат аваргад Даян аварга цол олгосон байдаг. Гэтэл үүнээс долоон жилийн дараа Далай аварга цол зүгээр л чимэг болсон тул Г.Өсөхбаяр тэр хоёрын Дархан аварга цол яригдаж эхэлсэн. Ингэж учир нь олдохгүй явсаар А.Сүхбат аварга “Энэ нөхдүүд миний цолыг өгөхгүй юм байна. Бөхийн шинэчлэлийг хийхгүй юм бол амьдрахад хэцүү боллоо” гээд 2006 онд зодог тайлсан. Харин өмнөх амжилтыг нь тооцож үзвэл А.Сүхбат аварга 2004 онд Монгол Улсын Дархан аварга цолны болзлыг биелүүлсэн мэт байдаг. Гэтэл 2009 онд Дархан аварга цолны болзол хангасан Г.Өсөхбаяр аваргыг зүүний манлайд гаргахаар А.Сүхбат аваргын амжилт 2010 оноос хойш гарсан мэт харагдаад байдаг. Үүнийг бөх сонирхогч олон хүн огт ойлгодоггүй. Уг нь дүрмээ барьвал Монгол бөхийн дархан аваргууд эрэмбэлэгдэхгүй гэсэн хуультай. Бас 10 даваатай наадамд түрүүлбэл хоёр наадамд түрүүлсэнд тооцож давхар цол олгоно гэсэн хууль ч бий.
 
Жишээлбэл 2011 онд буюу Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд С.Мөнхбат аварга Г.Эрхэмбаяр хоёр ес даваад арслан цолныхоо үнэмлэхийг авцгаасан. Түрүү, үзүүр булаалдахад буюу арвын даваанд С.Мөнхбат давж аварга цолтой болж байсан. Хэрвээ Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд С.Мөнхбат түрүүлсэн бол Дархан аварга болох байв.Эндээс харахад цаасан дээр улсын баяр наадамд хоёр түрүүлсэн мэт харагдах боловч дөрөв түрүүлж Дархан аваргын болзлыг хангасан амжилт харагдаж байгаа юм. Уг нь бол хуулиараа бөхчүүдийн амжилтыг ингэж дүгнэе гэж хууль нь батлагдсан. Харин үүнийг эргэж харъя, 10 даваатай наадмыг нэг л түрүүлсэн болгоё гэвэл С.Мөнхбат, Д.Сумъяабазар аваргуудын амжилт яригдаж эхэлнэ.А.Сүхбат аварга 2006 онд барилдаад зодог тайлсан. А.Сүхбат аварга гурван удаа долоо давсан бол Г.Өсөхбаяр аварга дөрвөн удаа долоо давж, гурван удаа найм давсан байдаг. Үүний дөрөв нь А.Сүхбат аваргыг зодог тайлснаас хойших даваа. А.Сүхбатыг зодог тайлснаас хойш энэ жилийн наадамд хүртэл Г.Өсөхбаяр аварга барилдсан. Энэ жилийнхтэйгээ нийлээд есөн жил барилдсан аваргыг барилдаагүйтэй нь жиших нь тун төвөгтэй асуудал. Харин эрэмбэлэхдээ зөвхөн долоо, найм давсныг бичээд шөвгөрснийг тооцоогүй байдаг. Тоолоод үзвэл А.Сүхбат аварга нэг удаа тав, дөрвөн удаа зургаа, гурван удаа долоо, гурван удаа ес, нэг удаа арав буюу нийт 12 удаа шөвгөрсөн бол Г.Өсөхбаяр аварга нэг удаа тав, гурван удаа долоо, хоёр удаа найм, гурван удаа ес буюу нийт есөн удаа шөвгөрч.
 
Товчхондоо А.Сүхбат Монгол Улсын Дархан аваргын болзлыг 2004 онд биелүүлсэн бол Г.Өсөхбаяр 2009 оны Дархан аварга. Тиймээс түрүүчийн аваргууд ирээгүй тохиолдолд А.Сүхбат зүүний манлайд гарах ёстой нь батлагдаж байгаа юм. Тэгээд ч 2014 оны долоодугаар сарын 07-нд А.Сүхбат 08 тооттой Дархан аваргын үнэмлэх гардаж авсан байдаг.Түүнчлэн цолоо авч чадалгүй хэлмэгдсэн бөхчүүд олон байдаг. Тухайлбал 1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойн их баяр наадамд түрүүлсэн О.Балжинням шууд аварга болсон бол үзүүрлэсэн П.Сүхбат арслан цолоо авч чадалгүй, мөрөөдлийнхөө цолыг цээжин дээрээ шивүүлэн гунигтайхан явсаар хорвоогоос буцсан түүх бий. Тэгвэл 2006 оны Ардын хувьсгалын 85 жилийн ойн их баяр наадамд Д.Сумьяабазар 10 даван түрүүлж улсын аварга болсон бол Булган аймгийн Сайхан сумын уугуул Д.Азжаргал 9 даван үзүүрлэж П.Сүхбаттай яг ижил амжилт гаргасан ч арслан цолонд хүрсэн түүхтэй.Мөн Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг нар ч арслан цолоо авч чадаагүй. Тэгвэл тав үзүүрлэсэн Э.Мөнх-Эрдэнэ яагаад арслан болчихсон юм бэ гэж асуух хүн олон байдаг. Энэ мэтчилэн Монголын Үндэсний бөхийн дүрэмд өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй зарим нэг асуудал асуултын тэмдэг болсоор, зарим нэгнийг баярлуулж, заримыг нь голд нь оруултал гомдоосоор хорвоогоос буцааж байгаа эмгэнэлт үнэн бий. 
 
Д.Энхтүвшин
Эх сурвалж: "Өглөөний сонин"
СУРТАЛЧИЛГАА :

28 сэтгэгдэл харуулж байна        

  1. Nariin yarikh yum bol Svkhbatiin doping khereglesen neg tvrvv khvchingvi bolokh yosyoi.Ene Enkhtvbshin gegch vvniig medegvi baimaargvi Yagaad khvchingvi bolgokhgvi baigaa yim !!

    Зочин, 2017-08-07 14:46:12, 103.10.22.114Хариу бичих

  2. 2003 on buyu turuuleegui jil dopingiin asuudal garsan sanagdaj bna

    zochin, 2017-08-07 15:19:41, 202.179.24.238

    засс ЭРГҮҮ МАЛ эсвэл Яс горьдсон НОХОЙ биана даа энэ Д.Энхтүвшин. Зүгээр л зайл муу УГААДАС!!

    засс ЭРГҮҮ МАЛ эсвэл Яс горьдсон НОХОЙ биана даа э, 2017-08-08 14:31:01, 27.123.212.140

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Монголоо мэддэггуй мал бичвэр хийгээд яахав дээ. Дархан гэдэг алдрыг 3 давтагдвал егдег жамтай. Айлын бэр 3-н хуу теруулбэл дархан бэр болдог. Туунтэй адил аварга бех 3 туруулбэл дархан аварга болно. Гончигдорж мэтийн хулгайчуудад бегс долоох нь хэрэгтэй учир ийм завхрал явуулсан. Енеедер монголын терд бехийн цол ямар хамаа байна аа. Заншлаа дагаад л явахад боллоо. Найрааны нехдеед ихэдсэн учраас л олигтой бех терехгуй байгаа юм.

    ЦК, 2017-08-07 15:34:04, 183.81.171.150Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Дараагийн дархан аврага бол Содномдорж шүү.

    Зочин, 2017-08-07 15:43:01, 27.123.212.139Хариу бичих

  6. DOPING AvARGA Uu

    Зочин, 2017-08-08 21:21:03, 73.12.173.237

    Таны нэр:

    Тайлбар:

  7. Сумо гэж нэг юм гарч ирээд Дагвадорж,Даваажаргал хоёр тийшээ явчихаагүй байсан бол 6 залуу заан гэсэн хочтой хэдэн нөхөр өдийд аварга бүү хэл арслан ч үгүй байх байсан.Энэ хоёрын хаагуур нь шургахж улсад түрүүлэх юм бэ.Зарим нь допингоо ямар ч дозоор яаж ч уугаад нэмэргүй л байхгүй юу.Одоо энэ дэвжээг азаргалж байх ёстой жинхэнэ аваргууд нь дэвжээндээ байхгүй болохоор азаргагүй сүргийг дуртай үрээ хураагаад байдаг шиг жил бүр нэг амьтан түрүүлж байна л даа.Түрүүчийн түүхийг сануулахад Түвдэндорж аварга аавынд байх жилүүдэд жил бүр нэг арслан төрдөг байсан саяхны жишээ байна.Одоо л дараагийн аваргаа сумод явуулчихгүйг бодмоор байна шүү.Тэгэхгүй бол энэ үзэгдэл хэдэн жил ч үргэлжилж мэднэ.

    зочин, 2017-08-07 17:14:29, 103.26.194.95Хариу бичих

  8. Sumog Mongol buhtei haritsuulah yamarch hereggui shal uur yum, ter hoyor Mongol buhuur barildsan Bol us reed zaany havid l baih baisan bolov Uu daa

    Зочин, 2017-08-08 12:14:46, 66.181.177.202

    Таны нэр:

    Тайлбар:

  9. үнэндээ жинхэнэ аварга Содном л болох естой

    Зочин, 2017-08-07 18:42:16, 202.131.243.186Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Одоо давна гэсэн бөхөө бүх даваанд өөрөө амалж авдаг үе өнгөрсөн.Яахав өндөр цолтой бөхөнд зарим даваанд амалж авах,оноолтонд хамгийн бага цолтой бөх оноогдох зэрэг давуу байдал байсаар л байгаа. Гэхдээ л Батэрдэнэ Баянмөнхийн 10 давдаг үе дууссан дуусах ч ёстой.Мөнхбат аваргатай цэрэг таараад "Уна" гэхийг нь дуулахгүй давчихсан дүлий цэргийн онигоо үнэн байсан.Тийм балиар юм одоо хэн ч үзэхгүй.

    Зочин, 2017-08-07 19:24:02, 202.179.26.36Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Балиар,заваан тохироо найраа майраа дандаа энэ хазгай хэлтэй бага ястангуудаас гарч байдагшд.70аад оны уеээр баянмонх Хадбаатараврагыг гаргахгуй гэж хичнээн олон муухай юм зохиож заваарч яваад суулдээ монгоор хуухэн дэвсэж огоод хучингийн хэрэг уусгэж хоорхий гэнэн Хадааг замаасаа зайлуулж байсанг халхууд мартаагуйл байгаа.

    Зочин, 2017-08-07 20:17:18, 213.87.129.175Хариу бичих

  14. Had Avarga uzuur turuund ireheesee umnu unachihdag baisan yum chini bayanaa avargad tui ch hamaagui

    Зочин, 2017-08-08 12:18:31, 66.181.177.202

    Хоёр үгний нэг нь адгийн Оросын амнаас унадаггүй пиздаа байдаг архичин Мөнхбат анх "Дөрвөд хүн хүн биш,Дөрвөн шийр мах биш" гэдэг алдарт үгээ айлдаж Монголчуудыг баруун зүүнээрээ хэрэлдэцгээх эхийг тавьсан их гавьяатай. Оросууд энэ үгний цаана согтуурхан инээн сууцгааж байсан байдаг.Хоёрын хоёр Хадбаатарын хүчинд яс юмандаа дам утгаараа архичин Мөнхбат буруутай.Хадбаатарыг асран халамжилж хөөргөж ашигладаг байсан нь Халх нэрийг ганцхан өөртөө өмчилсөн байсан Мөнхбат биш гэж үү? Герман хүүхнийг хүчиндэж Монголын нэрийг шороонд хутгасан нь Хадбаатар болхоос ард нь Мөнхбат мушилзан суудаг байсан биз дээ.

    Зочин, 2017-08-08 12:58:48, 202.179.26.11

    Төв аймгийн тэмбүүтэй Төвд ламын хийгээд мартсан Орос хараалаар ярьдаг удам танд Герман хүүхний ширхэг үс худалдаж авах мөнгө байхгүй л байхгүй юу.

    Зочин, 2017-08-08 13:03:01, 202.179.26.11

    засссс ХУЦААД бай!!! Муу БООЛЫН БООЛ БОСГОНЫ ШЭЭС ОЙРД НЭРТЭЙ ТЭНГЭР НЪ ХАЯСАН ХУВЪ ЗАЯАНДАА ГОМДСОН ЯЛГАДАС МИНЪ. ХАМАГ МОНГОЛЫН ГОЛОМТ ХАЛХЫН ХӨВҮҮН Ж.МӨНХБАТ ДАРАГДАЖ ЯВСАН АТГАГ СЭТГЭЛЭЭС ӨӨР ЮМ ЧАМД АЛГА. БАЙХ Ч ГҮЙ. ХАЛХЫН ИХ АВАРГА ТЭНГЭРИЙН ИВЭЭЛТ Ж.МӨНХБАТЫГ МОНГОЛ ТҮМЭН БИД ДЭМЖИНЭ, ХАМГААЛНА ДЭЭДЭЛНЭ!!! БУУ ЯЛАГДСАН МӨХСӨН СӨНӨСӨН БООЛ УДАМТАЙ ДҮРВЭД МҮРВЭД, СЭТГЭЛ БУРУУТАЙ НОВШНУУД ХАЛХЫН УГААДАСНААС ЗАЛБИРЧ ХҮРТ. ХАЛХЫН ИХ ХҮҮ МӨНХБАТАД СҮСЭГЛЭЖ АМъДАР!! ЧИН ҮНЭНИЙГ ХЭЛЭВ!!! ЯС ҮНДЭС ЯРъВАЛ ИНГЭЖ Л ЯРъНА ШҮҮ!!

    Зочин, 2017-08-08 14:37:37, 27.123.212.140

    ХУЦААД бай!!! Муу БООЛЫН БООЛ БОСГОНЫ ШЭЭС ОЙРД барьсан ТЭНГЭР НЪ ХАЯСАН ХУВЪ ЗАЯАНДАА ГОМДСОН ЯЛГАДАС МИНЪ. ХАМАГ МОНГОЛЫН ГОЛОМТ ХАЛХЫН ХӨВҮҮН Ж.МӨНХБАТАД ДАРАГДАЖ ЯВСАН АТГАГ СЭТГЭЛЭЭС ӨӨР ЮМ ЧАМД ЮУ Ч АЛГА. БАЙХ Ч ГҮЙ. ХАЛХЫН ИХ АВАРГА ТЭНГЭРИЙН ИВЭЭЛТ Ж.МӨНХБАТЫГ МОНГОЛ ТҮМЭН БИД ДЭМЖИНЭ, ХАМГААЛНА ДЭЭДЭЛНЭ!!! ЯЛАГДСАН МӨХСӨН СӨНӨСӨН БООЛ УДАМТАЙ ДҮРВЭД МҮРВЭД, СЭТГЭЛ БУРУУТАЙ НОВШНУУД ХАЛХЫН УГААДАСНААС ЗАЛБИРЧ ХҮРТ. ХАЛХЫН ИХ ХҮҮ МӨНХБАТАД СҮСЭГЛЭЖ АМъДАР!! ЯС ҮНДЭС ЯРъВАЛ ИНГЭЖ Л ЯРъНА ШҮҮ!! ЧИН ҮНЭНИЙГ ХЭЛЭВ!!!

    ХУЦААД бай!!! Муу БООЛЫН БООЛ БОСГОНЫ ШЭЭС ОЙРД ба, 2017-08-08 14:42:37, 27.123.212.140

    Золбин согтуу амьдарсан Мөнхбат Төвд ламын ногоочин хужаад хийгээд мартсан шээс та нарын шүтээн болхоос Халх ч бай Ойрд ч бай худал,хар,хороос хол байхыг эрмэлздэг олигтой хэний ч шүтээн байгаагүй.Бүх амьдрал нь худал,хэдэн архичин Оросуудаас архины үлдэгдэл горилж пиздаа уншин худлаа инээдэг байсан Мөнхбатын олон нүглийг Монгол мартахгүй.Хэ цэс.Улаан цагаан хүүгээ жибэн хүүхэнтэй сууж байхад Тийм юм байхгүй гэж ирээд л бүлт үсэрдэг гар шүү дээ.

    Зочин, 2017-08-08 18:01:09, 202.179.26.11

    Таны нэр:

    Тайлбар:

  15. Syhbat bol doping

    Зочин, 2017-08-07 21:00:31, 174.192.11.180Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. БӨХ ГЭЖ БӨӨН ХОР НАЙРАА БОЛЖЭЭ.5-ЫН ДАВААНД ХУДЛАА УНАЖ ӨГЧ ЖҮЖИГЛЭЖ БАЙГАА АВАРГУУДЫГ ХАРАХААР БӨӨЛЖИС ХУТГАХ ЮМ

    Зочин, 2017-08-07 22:40:25, 202.9.42.166Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Тавын даваанд унаж өглөө гэж уйлан гоншигоноод байгаа амьтанд хэлэх үг байна.Хүн хөгшрөөд барилддаг бол тэгсгээд тав давахаа больдог,барилддаггүй нь аяндаа баасныхаа газар очиж чадахаа байдаг юм.Энэ бол хүний гаргадаг субъектив хууль биш харин байгалийн объектив хууль юм.Тэгэхээр чаддагаа чадахаа больсон тэр цагтаа чи энэ үгийг нэг саначихаарай.Үндэсний бөхийн даваа бүр өөрийн шалгууртай байдаг юм.Тавын давааны шалгуурыг давахгүй болсон юм уу эсвэл давсан ч ахиад нэг давахгүй гэдгээ мэдэж байгаа харьж яваа бөхчүүд нэг сайн залуу бөхийг дэмжээд цолонд хүргэж байгаад санаа зовоод хэрэггүй.Тэр залуус та биднийг баярлуулан сайхан барилдаж байгаад мөн л ах нарынхаа араас харьж өвгөрдөг юм.Орчлонгийн жам ийм байдаг юм.

    зочин, 2017-08-07 22:51:59, 103.26.194.95Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. засс ЭРГҮҮ МАЛ эсвэл Яс горьдсон НОХОЙ биана даа энэ Д.Энхтүвшин. Зүгээр л зайл муу УГААДАС!!

    засс ЭРГҮҮ МАЛ эсвэл Яс горьдсон НОХОЙ биана даа э, 2017-08-08 14:32:34, 27.123.212.140Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Муу БООЛЫН БООЛ БОСГОНЫ ШЭЭС ОЙРД НЭРТЭЙ ТЭНГЭР НЪ ХАЯСАН ХУВЪ ЗАЯАНДАА ГОМДСОН ЯЛГАДАС МИНЪ. ХАМАГ МОНГОЛЫН ГОЛОМТ ХАЛХЫН ХӨВҮҮН Ж.МӨНХБАТ ДАРАГДАЖ ЯВСАН АТГАГ СЭТГЭЛЭЭС ӨӨР ЮМ ЧАМД АЛГА. БАЙХ Ч ГҮЙ. ХАЛХЫН ИХ АВАРГА ТЭНГЭРИЙН ИВЭЭЛТ Ж.МӨНХБАТЫГ МОНГОЛ ТҮМЭН БИД ДЭМЖИНЭ, ХАМГААЛНА ДЭЭДЭЛНЭ!!! БУУ ЯЛАГДСАН МӨХСӨН СӨНӨСӨН БООЛ УДАМТАЙ ДҮРВЭД МҮРВЭД, СЭТГЭЛ БУРУУТАЙ НОВШНУУД ХАЛХЫН УГААДАСНААС ЗАЛБИРЧ ХҮРТ. ХАЛХЫН ИХ ХҮҮ МӨНХБАТАД СҮСЭГЛЭЖ АМъДАР!! ЧИН ҮНЭНИЙГ ХЭЛЭВ!!! ЯС ҮНДЭС ЯРъВАЛ ИНГЭЖ Л ЯРъНА ШҮҮ!!

    ХУВЪ ЗАЯАНДАА ГОМДСОН БУРУУ САНААТНУУДАД , 2017-08-08 14:38:50, 27.123.212.140Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. ХУВЪ ЗАЯАНДАА ГОМДСОН БУРУУ САНААТНУУДАД!!!! Бөхөд хүртэл БУРУУ Санадаг Орхидосуудаа. Олимп Түвшээг хүртэл АВАРГА болоод ирхэд нь атаархан хорсон байсан биз дээ. Энэ увсын зарим нэг арчаагүй гарууд бол ХУВъ заяандаа гомдсон дорд гаралтанууд шүү дэ.

    ХУВЪ ЗАЯАНДАА ГОМДСОН БУРУУ САНААТНУУДАД!!!! Бөхөд, 2017-08-08 14:40:58, 27.123.212.140Хариу бичих

  26. Төв аймгийн Төвд лам ногоочин жунгаагийн орхидосууд Халх нэрийг өмчлөх гээд бүтэхгүй л дээ.Монгол Монгол гээд байсан МАН-ын дарга Ми нь хүртэл та нартай адил хужаа л байгаа байхгүй юу.

    Зочин, 2017-08-08 18:05:11, 202.179.26.11

    Таны нэр:

    Тайлбар:

  27. Uvs humuus tusdaa uls bolood yvii geed uzdee?!?! Ta nar yu ch bish uu

    Зочин, 2017-08-08 18:31:26, 107.77.83.77Хариу бичих

  28. Харин Оросуудын гар хөл жунгаа төвдүүдийн төрөл төрөгсөд пиздаагүй нэгэнт ярйж ч чадахаа байсан Төв аймгийнхан Буриадад нэгдэнэ гэвэл үнэнд ойртоно байх.

    Зочин, 2017-08-08 20:00:12, 202.179.26.11

    Таны нэр:

    Тайлбар:

  29. Сайн нийтлэл байна. Гайгүй бөх сонирхдог, гадарладаг нөхөр бололтой юм энэ Д.Энхтүвшин. Гэхдээ Далай аварга гэдэг чинь уг нь зүгээр чимэг байснаа гэнэтхэн цол болоод явчихсан учрыг сайн гаргаж өгөх хэрэгтэй байсан юм. Эрэмбийн тухайд Г.Өсөхбаяр зүүний магнайд зогсох нь аль ч талаасаа шударга шүү. А.Сүхбат 3 түрүүлсэн ч допингтой хутгалдсан олиггүй этгээд шүү дээ

    Ганболд , 2017-08-09 09:56:30, 49.0.157.69Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. zuv suhbat zuunii magnaid garah estoi 2004 ond gargasan amjilt shuu dee ushuubol 2009 ond gargasan amjilt shuu

    oogi, 2017-08-09 13:50:15, 202.9.41.226Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: