sonin.mn


-Та өөрийнхөө тухай дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Би Увс аймгийн Түргэн сумын харъяат хүн. 1956 онд Улаанбаатар төмөр замд ажилд орсон. Дорноговь аймгийн Өргөн сумын 46-р зөрлөгт анх авто замчингаар очиж байлаа. 16 настайдаа ажилпаж эхпээд 19 настайдаа Өргөн сумын наадамд барилдан түрүүлж сумын заан цол хүртсэн. Тэрнээс хойш барилдах их сонирхолтой болсон доо.

-Сумын заан болоод л аймгийн наадамд зодоглож эхэлсэн үү?

-Тэгсээн. 23 настайдаа Дорноговийн баяр наадамд турүүлж аймгийн арслан цол хүртсэн. Арслан болоод төмөр замын хүн болохоороо "Замчин" нийгэмлэгийн бөх болоод явсан даа. Дорноговьд байдаг хэрнээ Замчины бөх гэгддэг байсан. Төмөр замынхаа бүхий л уралдаан тэмцээнд оролцож явсан. 1964 оноос хойш чөлөөт бөх самбо бөхөөр барилддаг болсон. Энэ төрлүүдээр 1, 2, 3-р байранд л шапгардаг байлаа. Чөлөөт самбо бөхийн анхны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.

-Тэр хэдэн онд болсон тэмцээнүүд вэ?

-1964 онд болсон санагдаад байдаг юм. Хөгширөөд зарим он сарыг мартаад байдаг болжээ. Тэр тэмцээнд Баянмөнх, Мөнхбат, Сэрээтэр гээд олон бөх оролцож байсан. Би Сэрээтэрийн жинд барилдсан юм даг. Дараа нь хотын аваргад Зундуй заантай нэг жинд барилдаж байв. Замчинд биднээс гадна шигшээгийнхэн гэж тусдаа тамирчид байлаа. Гавьяат Цэрэндагва байна, тэр үед төмөр замын техникумд байсан, сүүлд Орос руу сургуульд явж ирээд дасгалжуулагч болсон. ОУХМ Хашбат, Сүхбаатар, Батчулуун, у.а Ө.Эрдэнэ-Очир, у.х Одсүрэн, Сүхбаатар, Намжим гээд мундаг бөхчүүд тэр шигшээд байв.

-Та нутаг орондоо хэр барилдав байв?

-Өө, их барилдсаан. Сум, аймагт л барилдана. Бараг насаараа л барилдсан хүн. Харин ажлын хувьд жирийн замчинаас бригадын дарга болоод, мастер болоод, туслах машинист болоод сүүлдээ машинист хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Бидний үед ажил хийж байгаа хүнийг барилдана гээд ажлаас чөлөөлөх нь хүнд байсан. Хааяа хот орж ирэхээр заалны барилдаанд барилдана. Тэр үед хотын хэмжээнд СТО, "Хоршоолол", "Хөдөлмөр" нийгэмлэгүүд гээд
барилдаан болдог 3 газар байлаа.

Гэхдээ зөвхөн улс, аймгийн цолтны барилдаан болно. Залуучууд аз таараад орвол нэг, хоёр даваад л унана. Дамдин аварга Мижиддорж арслан гээд олон бөхчүүдийн барилдааныг дэргэдээс нь харж биширч, баясаж явлаа. Хоёр Мөнх бол бидний үе л дээ. Анх бидэнтэй адилхан залуус л гарч ирж байсан. Удаа ч үгүй тасраад л явчихсан. Бөх үе үеэрээ төрдөг гэдэг нь энэ. Онцгой хэсэг нь тасраад л явчихдаг. Зүгээр барилдах сонирхолтой хэсэг нь тэгэсгээд л өөр ажил төрөл хөөгөөд явдаг.

-Та үе тэнгийнхээ бөхчүүдийн тухай сайхан хууч дэлгээч?

-Олон сайхан хүчтэнүүдтэй барилдаж явлаа. Би сүүлд хотод ирээд улсын наадамд хэд хэд зодоглосон. Хоёр даваад гурвын даваанд улсын цолтнуудад
амлуулаад унадаг байсан. Надад тэр том бөхийг тэгж хаясан, ингэж хаясан гэхээр зүйл байхгүй л дээ. Харин барилдаж үзсэн бөх гэвэл олоон олон. Улсын заан Д.Долгорсүрэнтэй барилдаж явлаа. Харцага Д.Сэрээтэр бид хоёр чөлөөтийн нэг жинд барилддаг байсан.

Лхагвасүрэн заан, Цэрэнтогтох аварга гээд бүгдтэй нь барилдаж үзсээн. Хөдөөнөөс ирсэн биднийг ихэвчлэн гурвын даваанд амлаад л хүртчихдэг байсан даа, улсын цолтнууд. Бөхчүүдийг ихэвчлэн нутаг усаар нь хүмүүс яриад мэдээд байдаг. Надад болохоор тэгж яриад байхаар зүйл байхгүй л дээ. Би анхнаасаа "Замчин"-ы бөх гээд явчихсан. Манай Замчины дарга Нямсүрэн гуай гэж бөхөд дуртай хүн байлаа. Замчинаас анх чөлөөт бөх гарч байлаа. Дамдинсүрэн    гэж чөлөөтийнх анхны тамирчин манай Замчных юм шүү дээ.

-Аймгийн арслан цол хүртсэн наадмынхаа тухай жаахан дэлгэрүүлвэл...?

-1964 онд Дорноговийн наадамд түрүүлсэн. Сүүлд 1968 онд бас нэг түрүүлсэн. Тэр наадмын талаар бичсэн зүйл байдаггүй юм. Тэгэхэд у.н Дашзэвэг надтай үлдэн үзүүрлэж байсан. Мэдэхгүй хүмүүс нь худлаа ярьж байна л гэж бодох байх. Ар Шанд гэж Дорноговьд бий. Тэнд жил бүр чөлөөт болон үндэсний бөхийн аварга шапгаруулах тэмцээн болдог юм. Тэр барилдаанд би 5 жил дараалан түрүүлж байлаа. Намайг тэгж барилдаж байхад Доржбат гэж Баянхонгорын сумын заан ирж барилдаад надтай түрүү булаалдаж байсан. Бас Эрдэнэтогтох гэж сумын заан бий. Одоо хоёулаа нутаг орондоо амьдарч байгаа. Тэр хоёрыгоо би дурсаж ярих дуртай. Мөн Ринчиндорж, Даваадорж гэж мундаг аймгийн арслангууд байсан. Аймагтаа олон ч түрүүлсэн. Сайхан бөхчүүд.

-Та орон нутагт байхдаа сумдын наадамд нэлээд барилдсан уу?

-Өө, олон олон. Дундговийн Цагаандэлгэрт а.а Цэнд-Аюуштай түрүү булаалдаад түрүүлж байлаа. Бас Хэнтий, Дорнод, Дундговь, Дорноговь гээд хэд хэдэн аймгийн сумдад очиж барилдсан. Тэр үеийн хүмүүс мэдэх нэг нь мэдэх л байх. Тэр жил Цагаандэлгэр суманд барилдахад би түрүүлэхгүй байж ч мэдэхээр байсан. Яасан гэхээр у.н Жавзмаа гэж цээжиндээ мэнгэтэй бөх байлаа. Жавзмаа тэр үед цэргээс дөнгөж ирсэн залуу байлаа. Би гурвын даваннд Жавзмааг амалсан чинь нутгийнхан нь "Тэр их сайн хүү байгаа юм. Чи буруу ам авлаа" гэж байсан. Тэгээд намайг давсаны дараа Цэнд-Аюуш арслан намайг авах гэсэн юм билээ. Тэгсэн хүмүүс "Та тэртэй тэргүй хаях юм чинь ийм эрт авч яах юм" гэлцэж. Тэгсэн би барилдсаар үзүүрт үлдэхгүй юу. Уг нь над мэтэд унахааргүй сайхан бөх л дөө. Надад аз таараад л давж түрүүлсэн дээ.

-Танай удамд барилдаж ноцолддог хүн байв уу?

-Дээхнэ үедээ бол байхгүй байх аа. Миний мэдэхээр Увсын Түргэнд манай удмын Жанчив гэж барилддаг хүн байв. Хот байтугай аймаг ч орж барилдаагүй сумандаа л барилдсан хүн юм. Бас манайхны Пүрэвжав гэж хөөрхөн барилддаг хүү тэр жил ирж Хоршоололд бэлтгэл хийж байгаад явсан.

-Та ямар мэх хийж барилддаг байв?

-Суйлна, гap ачаа хийнэ. Бас чөлөөтөөр хичээллэж байсан юм болохоор баруун солгойгүй гүйчих санаатай. Хөлд орно. Мөнгөн арслангийн номонд миний барилдааны тухай орсон байдаг юм.

-Та одоо бөх их үзэж байна уу?

-Байнга үзнэ. Энэ сайхан цолныхоо буянаар л бөхөө дуртай үедээ үзэж байна шүү дээ. Малгайн тэмдгээ зүүгээд ороод ирэхээр үүдний хүмүүс "та ор, ор" гээд л. Энэ чинь бөхийн минь л буян хишиг шүү дээ. Ялангуяа миний үеийн хөгшчүүл бөх үзэх их дуртай. Гэртээ үзэх сайхан ч , бөхийн өргөөнд ирээд үзэх бүр сайхан байдаг юм.

-Монгол бөхийн хөгжил таны бодлоор ямар түвшинд явж байгаа бол..?

-Бидний үед үндэсний бөхийн хөгжил нэлээд суларсан байсан. Ихэвчлэн чөлөөт, самбо, жүдо гээд хажуугаар нь үндсээр барилддаг. Ерөнхий хөгжил нь болхи талдаа байсан юм шүү дээ. Сүүлд ийм сайхан өргөөтэй болсноос хойш үндэсний бөхөөр дагнаж хичээлэгсдийн тоо өсч, барилдаанууд ч тогтмол болсон. Энэ Нямдорж, Данзан гэж хоёр хүү монгол бөхийн төлөө мөн ч их зүйл хийж байна даа. Ард түмэн хараад, мэдээд, үнэлээд л сууж байгаа. Бас монгол бөх маань өөрөө хүний бие бялдар, ёс жудгийн их том өв соёл юм шүү дээ. Би хувьдаа ахмад бөхийн хувьд, бөх шимтэн үзэгчийн хувьд бөхийн холбоондоо үнэхээр баярлаж, тапархаж явдаг. Хэрвээ бөхийн өргөөг барьж, олон барилдаанууд зохиогоогүй бол үндэсний бөх маань ингэж хөгжихгүй байх байсан гэж боддог. Хуучин бол эрэгтэй хүүхэд болгон барилддаг байсан гэдэг шүү дээ. Үүнийг үндэс суурь болгоод одоо бараг мэргэжлийн хэмжээнд хөгжүүлж байна. Бие бялдрынх нь хөгжил ч сайхан болсон байна. Саяхан 6016 бөх барилдлаа. Энэ бол монголын байтугай дэлхийн түүхэнд байхгүй сайхан үйл явдал боллоо. Хойшдоо монгол бөх маань улам их хөгжиж дэлхийд гайхуулах олон шинэ үйл явдал болно гэж бодож явдаг.

Эх сурвалж: "Бөх"