sonin.mn
ВАШИНГТОН. /АП/. АНУ-ын хөл бөмбөгийн шигшээ баг 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтын тоглолтод Тринидад-Тобага улсын шигшээ багт хожигдсоноор Оросыг зорих боломжоо алдлаа. Энэ тухай “Ассошиэтэд Прэсс” агентлаг мэдээлсэн байна.
 
2018 онд Орост болох ДАШТ-д оролцох эрхийн төлөөх мягмар гарагт буюу өчигдөр болсон тоглолтод Тринидад-Тобагагийн шигшээ багийнхан АНУ-ын шигшээ багийг 2:1 оноогоор буулган авчээ.
 
Ингэснээр АНУ-ын хөл бөмбөгийн шигшээ баг 1986 оноос хойш анх удаагаа ДАШТ-ийг өнжихөөх болж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг