sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо/МХБХ/-ны музей, архив байгуулах Ажлын хэсгийг томилж ажилдаа орлоо.
 
Энэхүү музей байгаалах Ажлын хэсэг Монголын хөгбөмбөгийн холбоо үүсэн байгуулагдсан хугацаанд бий болсон, баримт, түүх өгүүлсэн гэрэл зэрэг, дурсамж, яриа гэх мэт багагүй эд материалыг цуглуулаад байгаа аж.
 
 
Тухайлбал, 1960,70-аад оны Монголын хөлбөмбөгтэй холбоотой ховор эд зүйлс, фото зургууд, медаль, цом зэрэг түүхийн ховор материалууд багтжээ. Энэхүү ажлын хэсгийг МХБХ-ны техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан ахалж байгаа юм.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг