АНКАРА. /Анадолу/. Өчигдөр орой болсон 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий Европын хэсгийн нэмэлт тоглолтууд болж, Хорват болон Швейцарийн хөл бөмбөгийн шигшээ багууд Оросыг зорих эрхээ авсан байна.
“Анадолу” агентлагийн мэдээлснээр, өчигдөр орой Грекийн Пирей хотод болсон 2018 оны ДАШТ-д оролцох эрхийн төлөөх талбайн эзэн болон Хорватын багийн тоглолт 0-0 харьцаатайгаар дууссан байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Загреб хотод болсон эхний тоглолтод 4-1 огоогоор хожсон учир ДАШТ-д оролцох эрхийг Хорватын хөл бөмбөгийн шигшээ багт өгчээ.
Базель хотод болсон Швейцарийн шигшээ баг болон Умард Ирландын багийн нэмэлт тоглолтод ч аль аль нь бөмбөг оруулж чадаагүй учир эхний тоглолтын оноогоор /1:0/ Швейцарийн баг ДАШТ-д дөрөв дараалан оролцох боломжтой болжээ.
Одоогоор Хорват, Швейцариас гадна Бельги, Англи, Франц, Герман, Польш, Португал, Серби, Испани болон Орос ДАШТ-д оролцох эрхтэй болоод байна.
ОХУ нь хөл бөмбөгийн ДАШТ-ийг 2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург болон Самара гэсэн 11 хотдоо зохион байгуулах юм.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
sonin.mn-iinheen, ene medee hend sonin yum be? Haa hamaagui hog end tendees tuuj, oorsdoo ch uchriig ni medehgui niiteldegee bolimoor yum.
ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно http://btcclicks.com/?r=95b2c5b7