Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын биатлоны спортын тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпийн эрхийн оноо цуглуулах сонгон шалгаруулалтын цомын аварга шалгаруулах цуврал тэмцээнд оролцохоор даваа гарагт эх орноосоо морджээ.
 
Цуврал тэмцээн 11 дүгээр сарын 24-27-нд Норвегийн Сюсьонд эхэлж, 12 дугаар сарын 7-10-нд Швейцарийн Ленцерхайде хотод үргэлжилнэ. Улмаар 12 дугаар сарын  13-17-нд Австрийн Обертиллях, Словакийн Брежно Осерблэй, Германы Арбер хотуудад дараалсан тэмцээнд хурд, хүч, ур чадвараа сорих юм. Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар  Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нар ажиллана.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг