sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башёгийн найм дахь  өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Хокүтофүжиг даван 50 хувийн амжилтаа хийж, Кюүшюү башёг ганцаараа тэргүүлсээр байна.
 
Энэ өдөр 72 дахь Япон Их аварга Кисеносато, ганц унаатай яваа Ичиножёо А.Ичинноровт унаснаар дөрвөн унаатай боллоо. Озэки  Гойэдо Чиёонокуниг давж 6 даваа, хоёр унаатай боллоо. Кюүшюү башёд онцгой сайн барилдаж байгаа Ичиножёо, өнөөдөр Их аварга Кисеносатог давснаар Кинбоши шагнал хүртэх болзол хангалаа.
 
Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил, Такарафүжиг давснаар 6 даваа 2 унаатай болсон бол Чиёошома Г.Мөнхсайхан, Шохозанг давж дөрвөн даваа, дөрвөн унаатай болов. 
 
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг